Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр боллоо

Б.Ану
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:38 2017/05/16

МАХН-ын Бага Чуулган хаалттай хуралдаж дөнгөж сая өндөрлөлөө. Тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 

18:17 2017/05/16

Монгол Ардын Хувьсгалт намын гүйцэтгэх товчоо хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Шаравдорж, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Энхжаргал нарын нэрийг бага чуулганд оруулсан. 

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр 00:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үүнээс өмнө нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Гэтэл МАХН одоог хүртэл сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэж байна.

Хурал яг одоо хаалттай үргэлжилж байна. 

16:11 2017/05/16

21 гишүүний бүрэлдэхүүнтэй МАХН-ын гүйцэтгэх товчооны хурал дуусч, Бага чуулган хаалттай горимоор хуралдаж эхэллээ.

Бага чуулганд оролцох 180 гишүүн нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.

 

Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Тус намын арван гишүүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн гэх албан бус мэдээлэл байна.

11:51 2017/05/16

Олон нийтийн сүлжээгээр явж буй хуульч С.Нарангэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлт өгсөн, эсэх талаар МАХН-ын хэвлэлийн төлөөлөгч "Албан ёсоор ийм хүсэлт ирээгүй байгаа" гэв.  

Хуулийн дагуу Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор маргааш /2017.05.17/ олон нийтэд зарлана.

Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд гардуулж өгнө.

16:11 2017/05/16

21 гишүүний бүрэлдэхүүнтэй МАХН-ын гүйцэтгэх товчооны хурал дуусч, Бага чуулган хаалттай горимоор хуралдаж эхэллээ.

Бага чуулганд оролцох 180 гишүүн нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.

 

Гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан шийдвэрийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Тус намын арван гишүүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн гэх албан бус мэдээлэл байна.

18:17 2017/05/16

Монгол Ардын Хувьсгалт намын гүйцэтгэх товчоо хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Шаравдорж, С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Д.Энхжаргал нарын нэрийг бага чуулганд оруулсан. 

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр 00:00 цаг хүртэл ажиллах бөгөөд үүнээс өмнө нэр дэвшигчээ бүртгүүлэх боломжтой юм. Гэтэл МАХН одоог хүртэл сонгуульд оролцох эсэхээ хэлэлцэж байна.

Хурал яг одоо хаалттай үргэлжилж байна. 

20:38 2017/05/16

МАХН-ын Бага Чуулган хаалттай хуралдаж дөнгөж сая өндөрлөлөө. Тэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.