Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоолоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж орон нутагт шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоожээ.

Үүнд:

  • Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600.0 сая төгрөг,
  • Бусад аймаг сумдад 200.0 сая төгрөг байхаар тогтоожээ.

Одоо орон нутагт ажиллаж байгаа ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, 2021 оны хоёрдугаар сар гэхэд энэ хэмжээнд хүргэх юм.

Түүнчлэн “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журам” болон “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-уудад өөрчлөлт оруулжээ.

Ингэснээр Банк бус санхүүгийн зах зээлд оролцогчдыг үйл ажиллагааны ангилалгүй болгосон байна.

 

Эх сурвалж: СЗХ