Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Sony дэлгэц нь дуугардаг телевиз гаргахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Японы Сони корпораци зургаадугаар сарын 10-наас эхлэн 4K нягтралтай OLED технологийн телевизийг худалдаанд гаргахаар болжээ.

Шинэ Bravia цувралын эхний бүтээгдэхүүн болж байгаа А1 загвар нь дэлгэцнээсээ чичиргэж (Acoustic Surface) дуу гаргадгаараа онцлог. Тиймээс уламжлалт чанга яригч ил байх шаардлагагүй болж байна.

Үүнээс гадна OLED технологийг ашиглаж байгаа тул дэлгэц нь гүн хар өнгийг сайн дүрсэлж, хөдөлгөөнт дүрсийг ямар нэг сарнил, урсалгүй гаргаж чадах юм. Тиймээс спорт болон кино контент үзэхэд илүү тохиромжтойд тооцогдож байна.

Сони 2007 онд OLED технологийн дэлгэцтэй телевиз дэлхийд анх удаа гаргаж байсан ч 2010 оноос зогсоосон юм. Харин Bravia A1 загвараар тэд дахин OLED технологийг нэвтрүүлж байна.

Шинэ телевизийн 55 инч нь 500,000 иен ($4,390), 65 инч нь 800,000 иений үнэтэй байх гэнэ.

75 инчийн дэлгэцтэй загварыг энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Japan Times