Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжих гэж байна

ikon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
 

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг 2017 оны 7 сарын 1-11-нд Улаанбаатар хот Өмнөговь аймаг, Солонгос улсад зохион байгуулна.

Энэ жил 10 дах удаагийн “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байна.

МУЗ нь 2017 оны 5-р сард Монголын хөгжмийн 5 уран бүтээлчийг сонгон шалгаруулж, Солонгосын орчин үеийн хөгжмийн хамтлагийн хамт Монголын говийн үзэсгэлэнт газруудаар аялуулан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, хамтын бүтээлээ туурвих боломжийг олгоно.

 

Хөтөлбөрт оролцсон Монгол, Солонгос уран бүтээлчид хамтарсан хөгжмийн бүтээлээ Улаанбаатар хотод олон нийтэд толилуулах, БНСУ-д студид бичүүлэх боломжтой. Иймд ардын дуу, этник, альтернатив, жазз, саунд арт чиглэлээр бүтээлээ туурвидаг Монголын хөгжимчид, уртын дуучид та бүхнийг урьж байна.  Хөтөлбөрийн оролцогчдыг 5-р сарын 10-ны хүртэл бүртгэнэ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягтыг МУЗ-ийн 319015 утсаар болон www.artscouncil.mn хаягаар авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.