Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хог хаягдлыг дахин боловсруулж, ялгах, ангилах ажлыг хийсэн ААН-ийг татвараас чөлөөлөх боломжтой"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Гэр хороололын айл өрхүүд жилд дунджаар 81 мянган тонн буюу 450 кг хог гаргаж байна.

Аюултай хог хаягдлыг ялгаж ангилдаггүй, устгадаггүй. 

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой. 

Хог хаягдлыг дахин боловсруулах ажиллагаа дөнгөж 1 хувьтай байна. 2012 оны хуульд хог хаягдлыг дахин боловсруулах, устгах талаар заалтууд тусгагдаагүй. 

Тийм учраас энэ удаагий хуульд аюултай хог хаягдалтай холбоотоой зохицуулалтыг оруулж ирсэн.

Мөн хууль тогтоомж зөрчсөн иргэн, байгууллагад хариуцлага тооцох талаар туссан. 

Олон улсын хэмжээнд хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүчээ сэргээж байна. 

Аюултай хог хаягдлын үйлдвэрийг барих 37.5 га газрыг улсын тусгай хамгаалалтын газар болгоно.

Хог хаягдлын бизнес эрхэлж байгаа 23 аж ахуйн нэгж байдаг. Хог хаягдлыг худалдан авдаг газрыг бий болгомоор байна.

Мөн хог хаягдлыг ангилах, ялгах, дахин боловсруулах ажлыг эрхэлсэн аж ахуйн нэгж болон хувь хүнийг урамшуулна.

Хог хаягдлыг дахин боловсруулж, ялгах, ангилах ажлыг хийсэн аж ахуйн нэгжийг орлогын татвараас чөлөөлөх боломжтой.

Ил задгай хаяж байгаа хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг концессээр бариулах тодорхой ажлыг хийж эхэлсэн байгаа" гэлээ. 

Хог хаягдлыг шатаах үйлдвэр барьсанаар 1 тонн тутамд 14 долларын татаас авах судалгаа байгаа

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр "Хог хаягдлыг газарт булшлахад 1тонн хог хаягдалд 2080 төгрөг зарцуулж байгаа.

Өнгөрсөн онд 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2017 онд 2 тэрбумыг зарцуулна.

Хог хаягдлыг шатаах үйлдвэр барьсанаар 1 тонн тутамд 14 долларын татаас авах судалгаа байгаа" гэв.