Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Адидас гуталтай эмэгтэйн олдвор" өнөөдрөөс ОЛОН НИЙТЭД дэлгэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Алтайн нурууны бүс нутаг буюу Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид, Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид тус тус илрүүлэн судалж буй хоёр хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудаар гаргасан "Хадан гэрийн соёл" үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ.

Үзэсгэлэнд Урд улаан үнээт уулын дурсгалаас нэхий дээл, доргоны арьсан дах, арьсан өмдтэй эрэгтэй хүний хатмал шарил, эмээл хазаар, хутга, нум сум, саадаг, хоромсого, арьсан ууттай модон тоглоом, адууны зүлд зэрэг урьд өмнө олдож байгаагүй олон сонирхолтой олдворуудыг үзүүлж байна.

Харин Үзүүр гялангийн дурсгалаас дэлхий нийтэд “Аdidas” хэмээн алдаршаад байгаа гутал, олон төрлийн малгай, дээл хувцастай, эмэгтэй хүний хатмал шарил, хазаар, хударга, хөмөлдөргөтэй бүрэн эмээл бүхий бүтэн морь бусад олон тооны ховор үнэт олдворуудыг дэлгэжээ.

Олдворуудыг Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд хоёр сарын турш олон нийтэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлнэ.

Цагийн хуваарь:

Ням,Даваа гарагт амарна.

Бусад өдөр 09:00-16:30 цаг хүртэл ажиллана.

Жич: Монголын Үндэсний Музей тавдугаар сарын 16-наас Зуны цагийн хуваарьт шилжиж өдөр бүр 09:00 -17.30 цаг хүртэл ажиллана.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг