Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 18 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд “ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ ЭРХЭМ ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА”уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.
ТЕГ-ын даргын 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн А/84 дугаар тушаалаар батлагдсан “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах журам” –ын 2.2-т заасны дагуу 31 татварын албанаас 99 татвар төлөгчийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарууллаа.
Мөн Монос фарм трейд ХХК 4,646,567 ширхэг төлбөрийн баримт хэвлэж, Номин тав трейд ХХК 13,251,316 ширхэг НӨАТ-ын баримт хэвлэж НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төлбөрийн баримт байнга олгож хэвшсэн, татварын боловсролыг дээшлүүлэх, иргэдийн татвар төлөх хандлагад эерэгээр нөлөөлөхүйц үйл ажиллагаа хэрэгжүүлсэн татвар төлөгчөөр шалгарлаа.
2016 оны Шилдэг татвар төлөгчөөр шалгарсан татвар төлөгчдийн нэрс
Улсын төсвийн орлого, хяналтын газар
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс
Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Баянгол дүүргийн татварын хэлтэс
Баянзүрх дүүргийн татварын хэлтэс
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс
Налайх дүүргийн татварын хэлтэс
Багануур дүүргийн татварын хэлтэс
Багахангай дүүргийн татварын хэлтэс
Орхон аймгийн татварын хэлтэс
Дархан-Уул аймгийн татварын хэлтэс
Архангай аймгийн татварын хэлтэс
Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс
Баянхонгор аймгийн татварын хэлтэс
Булган аймгийн татварын хэлтэс
Говь-Алтай аймгийн татварын хэлтэс
Дорноговь аймгийн татварын хэлтэс
Дорнод аймгийн татварын хэлтэс
Дундговь аймгийн татварын хэлтэс
Завхан аймгийн татварын хэлтэс
Өвөрхангай аймгийн татварын хэлтэс
Өмнөговь аймгийн татварын хэлтэс
Сүхбаатар аймгийн татварын хэлтэс
Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс
Төв аймгийн татварын хэлтэс
Увс аймгийн татварын хэлтэс
Ховд аймгийн татварын хэлтэс
Хөвсгөл аймгийн татварын хэлтэс
Хэнтий аймгийн татварын хэлтэс
Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс
Татварын албаны тусгай шагналын болзол хангасан татвар төлөгчдийн нэрс
Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар