Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний бичиг үсгийн баяр "Бичгийн мэргэд" үзэсгэлэнгээр эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний 7 хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байгаа ажээ.

Үсэг бичгийн баярын хүрээнд, Монголчуудын бичиг үсгийн соёл, барын уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, монгол хэл соёлын асуудлаарх эрдэм шинжилгээний бага хурлууд, үе үеийн бичгийн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ болон уншигч зохиолчдын уулзалт зэрэг арга хэмжээ болох юм байна.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Улс орон даяар үндэсний бичиг үсгийн баяраа тэмдэглэн, монгол бичгийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, ерөнхийлөгчийн зарлигт чухал ач холбогдол өгч байгаа нь талархууштай юм.

Бид нэгдсэн зөв бичих дүрмийн тольтой байх, монгол хэлний цахим үгийн сангийн баазыг буй болгох, цахим хэл шинжлэлийг хөгжүүлэхэд чармайн ажиллаж байна. 2025 онд бид хос бичигтэй болно.

Тиймээс монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд БСШУЯ болон холбогдох бусад байгууллагууд нягт хамтран ажиллах хэрэгтэй” хэмээв.

Үсэг бичгийн баярт зориулсан “Бичгийн мэргэд”-цуврал үзэсгэлэн Уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд тавдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үзэсгэлэнд

  • Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор, профессор, Академич Лувсандоржийн Болд
  • Шинэлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам
  • Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян
  • Шинжлэх Ухааны доктор, профессор Жамсранжавын Санжаа
  • Шинжлэх Ухааны доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар
  • Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Домийн Төмөртогоо
  • Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Жавзангийн Цолоо
  • Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Далантайн Цэрэнсодном
  • Монгол Улсын Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа
  • Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн нарын ахмад эрдэмтний хөрөг зураг, тэдэнд хадгалагдаж буй ховор хуучин эд зүйл болон ном зохиол, гэрэл зургийн сан, судалгааны бүтээлийг дэлгэн толилуулж байна.

Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 11:00 цагт Үндэсний номын санд эхэлнэ.

“Бичгийн мэргэд” үзэсгэлэнгийн гэрэл зургууд

Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/ 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг