Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Блүүмберг суваг Твиттер сүлжээгээр долоо хоногийн 24 цагт мэдээ цацна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Олон нийтийн сүлжээний Твиттер компани Блүүмберг сувагтай хамтран мэдээний стриминг үйлчилгээ нээх болсноо зарлалаа.

Компаниудын хамтарсан мэдэгдэлд “Блүүмбергийн мэдээлэл цуглуулж, бэлдэх чадварыг Твиттерийн дижитал хүчтэй хослуулна” гэжээ.

Нью Йоркод болсон хэвлэлийн арга хэмжээнд Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорсей, Блүүмбергийн үүсгэн байгуулагч Майкл Блүүмберг нар оролцсон байна.

Энэ оны сүүлээр нээгдэх стриминг сувгаар Блүүмбергийн видео мэдээлэл цацагдахаас гадна твиттер сүлжээний хэрэглэгчдийн бичсэн мэдээллүүд редакцийн хяналттайгаар дамжуулагдах гэнэ.

Хоёр компани энэхүү хамтын ажиллагаандаа ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг дэлгээгүй байна. Твиттер сүлжээ нь бусад сошиал сүлжээнүүдээс хэрэглэгчийн тоо, ашигт ажиллагаагаараа хоцорч байгаа.

Тиймээс видео мэдээллийн суваг нь тэдний бизнесийн үр дүнд нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа юм.

Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас эхлээд олон алдартан твиттер сүлжээг ашигладаг ч энэ оны эхний улирлын тайланд өгүүлснээр орлого нь буурч, 328 сая хэрэглэгчтэй болсон нь жилийн өмнөх мөн үеэс дөнгөж 14 хувь өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: AFP