Зураг
Зураг
ЦАЙ...    
1
2
3

Жинхэнэ цай уух гэж юуг хэлдэг вэ? Цайны талаар заавал мэдэх ёстой зүйлс

ikon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
Жинхэнэ цай уух гэж юуг хэлдэг вэ? Цайны талаар заавал мэдэх ёстой зүйлс
Зураг

Орчин үеийн стресс ихтэй, “их хотын завгүй амьдрал”-д хөл тавиад бид хэдийнээ хоёр арваныг өнгөрөөжээ.

Дээрээс нь нэмээд агаарын бохирдол, орчны бохирдол гээд бидний эрүүл амьдрал, эрүүл мэндээс “хумслах” зүйлс олон. Энэ бүхний “эсрэг тэмцэж” эрүүл мэндийнхээ “энхийн манаанд зогсогч” нь та өөрөө. Сүүлийн үед хүмүүс эрүүл амьдралын хэвшлийн тухай ам уралдан ярьцгаах болсон. Тэгвэл та бид өдөр тутам уудаг цайгаараа “Эрүүл амьдралын хэв маяг”-ийг бий болгоход хэцүү зүйл ер байхгүй юм байна.

Монгол хүмүүс, Монгол компанийн маань шинээр үүсгээд байгаа “Цай ба Хоёр Навч” хэмээх өвөрмөц нэртэй шинэ брэндийн эрүүл мэндийг тэтгэгч задгай цайнуудыг амталж үзлээ.

Хэт их кофенд орж өнгөтэй ундаа ууж байсны оронд ийм сайн чанарын цай уувал харин эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж санагдлаа.

Цай ба Хоёр Навч брэндийнхэн Монгол цайнаас гадна цайны эх орон гэгддэг Шри-Ланк, Африк, Турк, Тайвань, Хятад зэрэг улсаас хамгийн шилдэг гэсэн цайг оруулж ирж байгаа юм байна. Зүрхний өвчин, цусны даралт, илүүдэл жин хасах, даралт тогтворжуулах гээд олон эерэг нөлөөллийг үзүүлдэг задгай цайнуудын талаар ч мэдээлэл авлаа.

Цай гэдэг ер нь бүхэл бүтэн шинжлэх ухаан бас урлаг гэлтэй.

Монголын бас нэгэн “Старт-ап бизнес – Цай ба Хоёр Навч”
Зураг

Өвлийн улиралд ямар цай уух хэрэгтэй вэ?

Эрс хүйтэрдэг онцлог уур амьсгалтай манай орны хувьд биеийн дархлааг дэмжих хар цай болон рооибос цайг өвөлдөө байнга ууж хэвших нь чухал аж.

Эрдсээр баялаг төдийгүй кафейн агуулаагүй, антиоксидант өндөртэйгээрээ дэлхийд алдартай Өмнөд Африкийн рооибос цайнаас төмөр, кальци, магне, натри, фотор зэрэг хүний биед хэрэгтэй олон эрдсүүдийг авч болох нь. Харин хар цай нь дархлаа сэргээхээс гадна зүрхний шигдээс, цус харвалтаас сэргийлдгээрээ алдартай юм байна. Мэдээж цэвэр навчин хар цай нь шүү дээ.

Өвлийн цай Power berry (Орц: Өмнөд Африкийн гар аргаар тариалсан рооибос цай, нэрс, нохойн хошуу, гааны навч, аньсны навч)

Сүүлийн үед дэлхий дахинаа задгай цайнуудыг олон төрлийн ургамал болон жимс, цэцэгстэй холиж хэрэглэх болсон. Ингэснээр цайныхаа эрүүл мэндийн ач холбогдлыг улам нэмэгдүүлж өгдөг юм байна.

Жишээ нь Цай ба Хоёр Навч брэндийн “өвлийн цай” гэгддэг Rose Black цай нь хоолны шингэц сайжруулж, холестрины хэмжээг бууруулах ач холбогдолтой аж.

Энэхүү цайг байнга хэрэглэснээр биеийн дархлааг дэмждэг учир өвлийн улиралд ханиад томуунаас сэргийлэх хамгийн “эрүүл арга” юм байна.

Мөн үүнд агуулагдсан A, C, D витаминууд нь арьсны эрүүл байдлыг хангаж, стресс тайлахад тустай гэнэ.

Өвлийн цай Rose black (Орц: Навчин хар цай, гаа, сарнай дэлбээ, нимбэг, цагаан гаа)

 

Зураг

Цайны ач тус

Та бидний сайн мэдэх хүний гавьяат эмч Б.Болдсайхан эмч нэгэн нийтлэлдээ...

“Хүний биеийн ная орчим хувь нь ус.

Тийм учраас энэ усыг үргэлж сэлбэж байх ёстой. Өдөрт ойролцоогоор нэгээс хоёр литр ус ууж байх ёстой. Тэрийг цай хэлбэрээр уувал усаа ч авдаг, дээр нь эрүүл мэндэд ашигтай сэргээх үйлчилгээтэй” гэж бичсэн байдаг.

Үнэхээр бид өдөр тутмын хэрэглэдэг цайгаа зүгээр ч нэг биш эрүүл мэндийн зорилгоор хэрэглэх цаг нь болжээ.

Жинхэнэ навчин болон ургамлын задгай цайг бага хэмжээгээр уусан ч эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой аж.

Бидний өргөн хэрэглэдэг пакеттай цай нь ихэвчлэн илүү хямд үнэтэй, бас доогуур чанартай ба амт, үнэр оруулсан байдаг бол задгай цай нь бүхэл навчтай байх ба байгалийн амтаараа байдаг.

Дээд зэрэглэлийн тансаг үнэрт Сувдан жасмин цай
Зураг

Хүндэтгэлийн бэлэг

 “Хүндэтгэлийн бэлэг” гэдэг утгаар нь сайн цайг хүнд бэлэглэх нь маш сайхан бэлэг болдог юм байна. Тиймээс ч Цай ба Хоёр Навч-ынхан маань цайны цуглуулгатай бэлгийн багцуудыг ч гаргажээ.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүст тусгайлан зориулсан задгай цайны цуглуулга. Цайны бэлгийн багц тус бүр дотроо 3 төрлийн цайтай юм байна.

 
 
 
 

 

Цай ба Хоёр Навч брэндийн Facebook хуудаснаас  эрүүл мэндийн задгай цайнуудын илүү олон төрөлтэй танилцаж, “эрүүл сонголт” хийж болох юм байна.

Facebook link https://www.facebook.com/Tsai-Brand-924760097560875/?fref=ts