2016 оны 9 сарын 12
Маргааш буюу есдүгээр сарын 13-ны өдөр дэлхий даяар iPhone, iPad хэрэглэж байгаа хүн бүрийн төхөөрөмжийн үйлдлийн систем iOS-ийг 10 дахь хувилбарт шилжүүлэх ажиллагаа эхэлнэ. iOS 10 нь Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукийн ажлаа авснаас хойш iOS системд хийгдэж байгаа хамгийн том өөрчлөлт юм. iPhone 5-аас хойшх бүх iPhone, iPad mini 2-оос хойшх бүх iPad төхөөрөмжүүдэд iOS 10 нь суух боломжтой.