2017 оны 10 сарын 12
Сонгодог урлагийн их өргөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон тоглолтын 55 дахь улирлын нээлтээ 140 жилийн түүхтэй, Ж.Вердийн “Аида” дууриар амжилттай нээсэн. 1963 онд өндөр үүдээ өргөж, дэлхийн урлагийг монголчууддаа таниулж эхэлсэн тэдний “мэндэлснийх” нь 55 жилийн ирэх онд тохионо. 54 дэх улирлын онцлох содон үйл явдал хийгээд шинэхэн улирлын турш барих олон олон тоглолт, уран бүтээлийн талаар тус театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа.