2017 оны 7 сарын 5
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба санаачлан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч өнөөдөр Барилгын хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, ОСНААУГ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо.