2015 оны 9 сарын 22
Түүх гэдэг зүйл өнгөрсөн үеийн туршид суртал, ухуулгын хүчтэй зэвсэг болсоор иржээ. Манай улсын хувьд ч бас ийм байсан, одоо ч энэ л хэвээрээ байна. Түүхийг улс төрийн намууд өмчилж, түүхээр бамбай хийн өөрсдийнхөө үйл ажиллагааг хаацайлж, ямар нэгэн үйл явдлыг магтан дуулах хэрэгсэл болгож байна. Түүгээр ч барахгүй өөрсдийн түүхчидтэй болсон гэхэд хилсдэхгүй.