Уншиж байна ...

Дэлхий

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 11 сарын 14
Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээнд есөн удаа түрүүлсэн ёкозуна Харумафужи өнгөрсөн сарын сүүлээр өөр нэг бөх болох Таканойваг шар айрагны лонхоор цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэгджээ.
Зураг
2017 оны 11 сарын 14
Онлайн худалдааны Амазон компани алдарт “Бөгжний эзэн” киноны телевизийн цувралыг бүтээх эрхийг авчээ. Уг киноны зургаан хэсэг бүтээл нь кинотеатруудаас бараг $6 тэрбумыг олсон юм.
Зураг
2017 оны 11 сарын 14
Өчигдөр буюу Даваа гарагт Зимбабвегийн армийн командлагч тус улсын ерөнхийлөгч Мугабэд хэрвээ эрх баригч нам дотрох цэвэрлэгээгээ зогсоохгүй бол цэргийнхэн асуудлыг зохицуулахад бэлэн гэж анхааруулжээ.
Зураг
2017 оны 11 сарын 14
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын автомашины цувааг хажуугаараа өнгөрөх үед дунд хуруугаа гозойлгож харуулсан эмэгтэй нэг хэсэг Америкийн баатар болсон билээ.
Зураг
2017 оны 11 сарын 14
Франц, Герман улсуудын 70 жил зүтгэсэн Европын нэгдсэн армитай болох үзэл санаа хэрэгжихэд ойртлоо.
Зураг
2017 оны 11 сарын 14
Өчигдөр үдээс хойш хоёр Солонгосыг хуваадаг зэвсэггүй бүсийн (DMZ) харуулын хэсгээр Хойд Солонгосын талаас нэг цэрэг зугтаж ирсэн юм.
Зураг
2017 оны 11 сарын 14
Өвчтөндөө үхлийн тунгаар тариа хийсэн “Доктор Үхэл" хочит сувилагч Нильс Хегелийн тухай түүх аль 2008 онд Германыг донсолгож байжээ. Гэвч германчууд саяхныг болтол “Доктор Үхэл”-ийг Европын хамгийн том цуврал алуурчин болох юм чинээ сэжиглээгүй байсан нь лавтай. Өдгөө тэрбээр 106 хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байна. Энэ жагсаалт цаашид ч өсөж магадгүй.
Зураг
2017 оны 11 сарын 14
Америкийн Зүрхний Ассоциаци (American Heart Association) байгууллага цусны өндөр даралтын эхлэх хэмжээг шинэчлэн тогтоосноо өчигдөр зарлажээ.
Зураг
2017 оны 11 сарын 14
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн хөлбөмбөгийн шигшээ баг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг өнжихөөр боллоо.
Зураг
2017 оны 11 сарын 13
АНУ-д их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн зээл үндэсний хэмжээний маш том асуудал болоод байгаа.
Зураг
2017 оны 11 сарын 13
Өчигдөр буюу Ням гарагт Вьетнамаас Филиппин рүү нисэхийнхээ өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг хэрэгжүүлсэн эдийн засгийн хоригийг сулруулж, Кремльтэй эвтэй байх саналаа хэлжээ.
Зураг
2017 оны 11 сарын 13
Хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг зэвсэггүй бүс (DMZ)-ийн харуулын хэсгээр өнөөдөр Хойд Солонгосын нэг цэрэг зугтаж ирсэн тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.
Зураг
2017 оны 11 сарын 13
Дэлхий нийтэд мистер Бин нэрээр танил болсон Британий жүжигчин Рован Аткинсон дэлгэцээс холдож, олон жил чимээгүй амьдарсны эцэст дахин олны анхаарлын төвд орж иржээ.
Зураг
2017 оны 11 сарын 13
Ням гарагийн шөнө Иран, Иракийн хил дээр хүчтэй газар хөдөлж, 160 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртжээ.
Зураг
2017 оны 11 сарын 13
Филиппинд өнөөдөр ASEAN-ий дээд хэмжээний уулзалт эхэлж байгаа. Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Родриго Дутертэ хүндэт зочиддоо зориулж зоог барьсан бөгөөд энэ үеэр гэнэтийн бэлэг болгон дуу дуулж авьяасаа үзүүлжээ.
6 жилийн өмнө
6 жилийн өмнө