Уншиж байна ...

Дэлхий

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 10 сарын 19
Оросын шоу ертөнцийн од, телевизийн хөтлөгч, сэтгүүлийн эрхлэгч, сөрөг хүчний улс төрч гэгддэг, 35 настай Ксения Собчак 2018 оны хавар болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлажээ.
Зураг
2017 оны 10 сарын 18
Долоо хоног үргэлжлэх Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурлын ажиллагаа өнөөдөр нээгдэж байгаа. Таван жил тутамд хуралдаж, дараагийн удирдагчаа сонгодог энэхүү том арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж, өнгөрсөн таван жилийн тайлангаа танилцуулсан юм.
Зураг
2017 оны 10 сарын 18
Африкийн өмнөд хэсгийн Зимбабве улсад цаазын ялыг устгах эсэх талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй маргалдаж байгаа юм. Ерөнхийлөгч Роберт Мугабе өнгөрсөн онд 10 хэрэгтний цаазын ялыг хөнгөрүүлэх зарлиг гаргаснаа танилцуулахдаа түүний засгийн газар уг ялыг бүрмөсөн устгах эсэх талаар хоёр хуваагдаад байгааг мэдээлж байв.
Зураг
2017 оны 10 сарын 18
Өнөөдөр эхэлж байгаа Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний илтгэлээр эхэлжээ.
Зураг
2017 оны 10 сарын 18
Мягмар гарагт “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд манай дэлхийн хойд хагасын галт уулсын идэвхжил эртний Египетийн нийгэмд нөлөөлдөг байсныг олж тогтоосноо эрдэмтэд тайлбарласан байна.
Зураг
2017 оны 10 сарын 18
АНУ-ын Үнэт Цаасны Хороо (SEC) Рио Тинто компани болон түүний удирдлагад ажиллаж байсан хоёр хүнийг луйврын хэрэгт буруутгасан мэдэгдэл гаргажээ.
Зураг
2017 оны 10 сарын 18
ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа тус улсын Харилцаа холбооны сайд Николай Никифоров крипто рубль гаргах даалгаврыг Владимир Путин түүнд өгсөн тухай ярьжээ.
Зураг
2017 оны 10 сарын 17
Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ тус улсын өмнөд хэсгийн Марави хотыг орон нутгийн Исламист бүлэглэлээс таван сарын дараа чөлөөлснөө өнөөдөр зарлажээ.
Зураг
2017 оны 10 сарын 17
Атлантын далайн өмнөд хэсэгт Британий газар нутагт тооцогддог Гэгээн Еленагийн арал оршдог. Нийслэл Жэймстаунд нь 600 хүн суудаг энэ арал Францын эзэн хаан агсан Наполеон Бонапартын амьдралын сүүлийн өдрүүдээ өнгөрүүлсэн газар гэдгээрээ олонд танил юм.
Зураг
2017 оны 10 сарын 17
Таван жил тутамд тохиодог Хятадын Коммунист Намын их хурал маргааш буюу Лхагва гарагт эхлэх гэж байгаатай холбогдуулан Бээжин хотын аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээг авч эхэлжээ.
Зураг
2017 оны 10 сарын 17
Өнөөдөр Өмнөд Солонгосын Ардчилсан намын парламентийн гишүүн Пак Кван Он тус улсын энтертайнмент салбарынхны цалингийн хэмжээг Үндэсний Татварын Газраас авсан тоон мэдээлэл дээр үндэслэн гаргаснаа чуулган дээр танилцуулжээ.
Зураг
2017 оны 10 сарын 17
Феррари спорт автомашинаа татвараас бултуулсан нь илэрсний дараа Мексикийн ерөнхий прокурор Раул Сервантес албан тушаалаасаа огцорч байгаагаа Даваа гарагт зарлалаа.
Зураг
2017 оны 10 сарын 17
Сансрын гүнд хоёр нейтрон од мөргөлдөж асар их хэмжээний алт, уран, платинум зэрэг хүнд метал цацарсныг өнгөрсөн наймдугаар сард ажигласан тухайгаа астрономичид өчигдөр буюу Даваа гарагт зарлалаа.
Зураг
2017 оны 10 сарын 17
1964 оны Токиогийн Олимпийн наадмын үеэр залагдаж байсан бамбарын галыг мөнхөд үргэлжлүүлэн хадгалах үүрэгтэй албан хаагчид дөрвөн жилийн өмнө алдаа гаргаж, унтрааснаа өчигдөр зарлажээ.
Зураг
2017 оны 10 сарын 17
Өнгөрсөн ням гаригт явагдсан орон нутгийн сонгуулийн дүн гарч, Ерөнхийлөгч Николас Мадурогийн Социалист нам үнэмлэхүй ялалт байгуулав. Ингэснээр Ерөнхийлөгч Мадурогийн Засгийн газар муж улсуудынхаа захирагчдыг томилох эрхийг хуулийн дагуу баталгаажуулсан бол ялагдсан сөрөг хүчин асар том булхай явагдлаа хэмээн үзэж байна.
6 жилийн өмнө
6 жилийн өмнө