Уншиж байна ...

ГХЯ

7 жилийн өмнө
8 жилийн өмнө
Зураг
2015 оны 10 сарын 26
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үеэр Милан хотноо болж буй "Экспо Милано 2015” арга хэмжээний төв талбайд ”Монголын өдөр" арга хэмжээг хоёр удаа зохион байгуулж олон мянган зочдод монголын түүх соёл урлагийг сурталчилан танилцуулав.
Зураг
2015 оны 10 сарын 23
БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилонигийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хэрэгжиж буй юм.
Зураг
2015 оны 10 сарын 22
Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Жакарта хотноо болов. ​Хамтарсан комиссын монголын хэсгийн дарга ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Индонезийн хэсгийн дарга БНИУ-ын Гадаад хэргийн дэд сайд А.М.Фахир нар хуралдааныг тэргүүлэн оролцлоо.
Зураг
2015 оны 10 сарын 21
Гадаад хэргийн яам сар бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагийн 14.00 цагт “Хэвлэл мэдээллийн цаг” зохион байгуулж байгаа. Энэ удаагийн хуралд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон газрын захирал, дэд захирлууд хуралд оролцлоо.
Зураг
2015 оны 10 сарын 20
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний өмнөх зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болов.
Зураг
2015 оны 10 сарын 19
Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдааныг энэ сарын 21-23-ны өдөр “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг CSCAP-ийн Монгол дахь Нарийн бичгийн дарга нарын газар болох Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Стратегийн Судалгааны хүрээлэн (ССХ) зохион байгуулах бөгөөд нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцох аж.
Зураг
2015 оны 10 сарын 15
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож буй ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг олон улсын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлыг хэлэлцдэг Нэгдүгээр хорооны ерөнхий санал шүүмжлэлд Монгол улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.
Зураг
2015 оны 10 сарын 14
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд, ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судалгаа, боловсролын Төвийн захирал Хади Сулейманпурыг өнөөдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.
Зураг
2015 оны 10 сарын 13
Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Улус дүүрэгт 2015 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагийн үед 2 удаагийн дэлбэрэлт болж 97 хүн амь насаа алдаж, 500 орчим хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан.
Зураг
2015 оны 10 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Зураг
2015 оны 10 сарын 9
Европын комиссын тогтоолын дагуу 2011 оны аравдугаар сарын 11-нээс нэвтэрсэн Визийн мэдээллийн систем (ВМС)-ийг Шенгений орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд 2015 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэвтрүүлэхээр боллоо.
Зураг
2015 оны 10 сарын 9
Монгол Улс ирэх 2016 оны долдугаар сард АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд хэвлэл мэдээлэл, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 4,000 гаруй зочдыг хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа.
Зураг
2015 оны 10 сарын 8
2015 оны аравдугаар сарын 7-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы 3 дугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож үг хэлэв.
Зураг
2015 оны 10 сарын 8
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хар Хорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хар Хорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно.
Зураг
2015 оны 10 сарын 8
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад үе үеийн 160 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Л.Пүрэвсүрэн сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний арвин туршлага, санал сэтгэгдлийг сонсов.
7 жилийн өмнө
8 жилийн өмнө