2017 оны 12 сарын 5
Нийгэм хэмээх аварга том машины эд анги болох тавилантай хүмүүн биднийг нэгэн хэвийн уйтай амьдралаас хором ч гэсэн холдуулахын тулд урлаг оршин буй. Гэвч зарим хүмүүс үүнийг зөвхөн мөнгө олох хэрэгсэл мэт харж, хүнийг саваагүй, адгууслаг араншинд урин дуудсан арилжааны бүтээл голчлон төрөх болжээ. Чухамдаа жинхэнэ урлаг хэмээгч нь хүнийг сайн сайханд хөтлөх учиртай.