Уншиж байна ...

Засгийн газар

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 6 сарын 2
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.
Зураг
2017 оны 6 сарын 2
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Евразийн эдийн засгийн холбооны сайд нарын зөвлөлийн дарга Тигран Суренович Саркисянтай уулзлаа.
Зураг
2017 оны 6 сарын 2
2017 оны зургадугаар сарын 1,2-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байна. Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ.
Зураг
2017 оны 5 сарын 31
Засгийн газрын тогтоолын дагуу ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өнөөдрөөс эхлэн дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна.
Зураг
2017 оны 5 сарын 31
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорилоо.
Зураг
2017 оны 5 сарын 30
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-ын даргад өргөн барилаа. Ажлын хариуцлага алдсаны улмаас түүнийг огцруулах Ерөнхий сайдын саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжсэн байна.
Зураг
2017 оны 5 сарын 30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав
Зураг
2017 оны 5 сарын 26
Малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх зөвлөгөөнд малчин, фермерийн 800 гаруй төлөөлөл оролцож байна.
Зураг
2017 оны 5 сарын 24
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм.
Зураг
2017 оны 5 сарын 24
“Эрчим хүчний үр ашиг” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Сангийн яам, Франкфурт хот дахь Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Нэмэлт зээл болон гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Дэмжсэн тохиолдолд гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргах юм.
Зураг
2017 оны 5 сарын 24
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ирэх сард АНУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Зураг
2017 оны 5 сарын 24
2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.
Зураг
2017 оны 5 сарын 24
Буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд өчигдөр /2017.05.23/ гарын үсэг зурлаа.
Зураг
2017 оны 5 сарын 24
1990-ээд онд Сангийн аж ахуй хувьчлагдахад хэдэн трактор аваад гарсан, нэгийг нь нөгөөгөөр нь нөхсөөр ганц нэгтэй л үлдээд байна. Тиймээс ногоочид бидэнд техник, технологийн шинэчлэл л хэрэгтэй гэсэн саналыг ерөнхий сайд Ж.Эрдэнбатыг газар тариалангийн бүс нутагт ажиллах үеэр тариаланчид хэлж байв.
Зураг
2017 оны 5 сарын 23
Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ.
6 жилийн өмнө
6 жилийн өмнө