2017 оны 5 сарын 1
УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдааны сэдэв Зөрчлийн тухай хуулийг онилж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн уг хуульд сэтгүүлч болон иргэн сошиал суваг болон хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох тухай асуудал маргаан дагуулав. Мөн танхай, хулгай зэргийг зөрчилд тооцохдоо шаардлагатай гэвэл баривчлах тухай заалт оруулсан нь хоёр намын дунд маргааны сэдэв болж, УИХ дахь АН-ын бүлэг хуралдааныг хаяж гарах шалтгаан болсон юм.