2017 оны 3 сарын 15
1932 оноос хойш Торонтод жил бүр болж буй дэлхийн уул уурхайн хамгийн том үзэсгэлэнд (PDAC-2017) энэ удаа 125 орны 22,000 хүн оролцож, 900 компани уул уурхайн төслөө танилцуулжээ. Уул уурхай, хунд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн томоохон төлөөлөл Монгол Улсаас оролцож, тус салбарын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулсан өдөрлөг зохион байгуулав.