2018 оны 3 сарын 30
Казахстан улсын Астана хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм.