2017 оны 8 сарын 23
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "АПУ" ХК нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "АПУ Дэйри" ХХК оноосон нэр бүхий охин компанийг шинээр үүсгэн байгуулах, "Эвэргрийн инвестмент" ХХК-ийг нэгтгэх замаар компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321,304,553 ширхэг энгийн хувьцаа нэмж гарган эзэмшүүлэх, хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрүүдийг тус тус гаргасан байна.