2017 оны 10 сарын 11
Сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын залуусын дунд их, дээд сургуульд суралцагчдын эзлэх хувь тасралтгүй өсөж иржээ.
Үүнтэй зэрэгцээд, дээд боловсрол ер нь хэрэгтэй эсэх талаарх яриа цөөнгүй гарах болов. Гэхдээ ийм яриа нь тоо баримт бага түшсэн, тухайн цөөн тохиолдлыг дөвийлгөсөн байх нь элбэг. Жишээлбэл, 600 мянган төгрөгийн цалинтай багшийг 2 сая төгрөгийн цалинтай тогоочтой харьцуулан дээд боловсрол хэрэгтэй эсэхийг дүгнэх нь өрөөсгөл юм. Дор хаяж бид бага ангийн багшийн ажлын байрны тоо, өндөр зэрэглэлийн тогоочийн ажлын байрны тоо нь тэнгэр, газар шиг зөрүүтэй гэдгийг бодолцох хэрэгтэй.