Уншиж байна ...

Өгүүлэл

6 жилийн өмнө
7 жилийн өмнө
Зураг
2017 оны 3 сарын 24
Барилгын ажлыг хөнгөвчилж, чанартай гүйцэтгэх бололцоог хангасан шинэ стандарт, норм дүрмүүд, дэвшилтэт технологиуд, барилгын материалууд хэрэглээнд нэвтэрч, хүссэн барилгаа Монголдоо барих боломж улам бүр нэмэгдсээр.
Зураг
2017 оны 3 сарын 23
Монголын төр спортоо тийм ч анхаардаггүй. Анхаарах ч тэнхэлгүй байгаа шүү дээ. Шигшээ багийн хэдэн тамирчныхаа л зардал мөнгийг дааж чадвал их юм болчихоод байгаа. Яах вэ, сүүлийн үед амжилт гаргасан тамирчид цалин мөнгө аваад, амьдрал ахуй нь гайгүй сайжирч байгаа нь үнэн. Гэхдээ л амжилт гаргахаар зүтгэж байгаа тамирчид бор зүрхээрээ л зүтгэж байна.
Зураг
2017 оны 3 сарын 23
Яаралтай тусламжийн 101,105, 102, 103 утсанд хуурамч дуудлага өгөх, тоглох явдал гарч байгаа талаар албаныхан анхааруулдаг. Эдгээр хуурамч дуудлагуудыг хүүхдүүд өгсөн байдаг.
Зураг
2017 оны 3 сарын 16
Хан Хэнтийн уулсаас эх авдаг Туул, Онон, Хэрлэн, Хараа, Ерөө гээд томоохон голууд Монгол Улсын хүн амын гуравны хоёр хувийг ундны усаар хангадаг. Тэр дундаас нийслэл Улаанбаатар хотын нэг сая гаруй хүнийг ундаалж буй нь Туул гол. Тиймээс Туул гол төдийгүй Хан Хэнтийн уулс, тэндээс эх авдаг гол мөрөнг, гол мөрөнг тэжээж буй ой тайгыг монголчууд бид нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах учиртай.
Зураг
2017 оны 3 сарын 16
Цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж цэвэршилтийг нь саатуулах тахал болсоор ирсэн. Уг нь Монголчууд эртнээс өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж үр удамдаа захиж “Угийн бичиг хөтлүүлдэг байсан. Бүр энгийнээр тайлбарлавал, Монголчууд цусан төрлийн холбоотой хүнтэйгээ гэр бүл болж, цус ойртох нь түгээмэл үзэгдэл болсонд олон ч эрдэмтэд санаа зовнин ярьж байсан удаатай.
Зураг
2017 оны 3 сарын 15
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаяр улс төрд хошуу нэмэхээ болиод удаж байгаа ч түүний гар хөл бологсод өнөөг хэр нь ямар нэгэн аргаар буюу их, бага хэмжээгээр улс төрийн үйл явдалд дусал нэмж явна. Ганцхан энэ өгүүлбэр л МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрөөс нэг мөр яваагүй, түүнийг өмнөх болон өнөөгийн эрх баригчид нийлээд ч дарж чадаагүй гэдгийг гэрчилнэ.
Зураг
2017 оны 3 сарын 15
Сайн, муу мэдээ эн тэнцүү шахам холилдсон “шинэ тоо”-нуудаа Үндэсний статистикийн газраас өчигдөр олон нийтэд танилцууллаа. Энэ дунд иргэд, аж ахуйн нэгжийн хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн сарынхаас 106 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоос 61 тэрбум төгрөгөөр өсч нийт 1.1 их наяд төгрөгт хүрсэн гэх тоо анхаарал татаж байна.
Зураг
2017 оны 3 сарын 14
Пак Гын Хэ огцорлоо. Түүнийг огцорсон ч эсэргүүцлийн жагсаал нь намжсангүй. Бүр хоёр хуваагдаад өргөн хүрээтэй болж ирэв. Солонгосчууд Пак Гын Хэг хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж байгаа ажээ.
Зураг
2017 оны 3 сарын 14
Монголын морин спорт, уяачдын холбоо гэж нэг том байгууллага гараад ирлээ. Бүхий л тушаал, шийдвэрийг юман чинээ тоохоо больж. Цаашлаад аймгуудын морин спорт, уяачдын холбоод нь ч “даам гарч” эхэллээ. Тэдэнд ямар ч дарга, сайдын тушаал, шийдвэр нөлөөлдөггүй бололтой юм.
Зураг
2017 оны 3 сарын 14
Монголд байсхийгээд л сүлжээний бизнес дэлгэрдэг. Цөөхөн хүн хөлжиж, ихэнх нь хохирдог жишигтэй. Угаасаа энэ нь мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг дэлхий дахинаа зарласан.
Зураг
2017 оны 3 сарын 10
Намбарын Энхбаяр одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оноос эхлэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогджээ. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан юм. Ингээд 2000 оны долоодугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдов.
Зураг
2017 оны 3 сарын 9
Гуравдугаар сарын найман бол дэлхий даяар эмэгтэйчүүдийн ололт, амжилтыг жил бүр тэмдэглэдэг өдөр. Манай улс энэ өдрийг бүх нийтийн баяр, амралт болгосон цөөхөн орны нэг.
Зураг
2017 оны 3 сарын 7
Монгол түмний уламжлалт баяр цагаан сар шувтрах тийшээ хандаж байна. Бид “муу нүүрт” хэмээх бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх тахиа жилээ угтлаа. Түүхэндээ бичин жил зуд зурхантай, хатуухан байдаг.
Зураг
2017 оны 3 сарын 7
“Шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинжийг хамгаалах" гэх ойлголтыг зарим хуульч сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдлуудтай холбогдуулан хүчтэйгээр илэрхийлж буйг сошиал хуудсаас харж болно.
Зураг
2017 оны 3 сарын 6
“Хар баасан гараг” мартагдах шахаад байв. Ерөнхийдөө Их зохиолч Д.Нацагдорж гуайн “Хуучин хүү” өгүүллэгийн “шальдар булдар” өдөр хоногууд үргэлжилж байлаа. Харин гуравдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүрэгт “бөөн юм” болов.
6 жилийн өмнө
7 жилийн өмнө