Уншиж байна ...
6 жилийн өмнө
2018/03/14
6 жилийн өмнө
Зураг
2018 оны 3 сарын 14
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн санаачилсан хууль бус цагаачдаас хамгаалах хана хэрэмний найман загвартай анх удаа биечлэн танилцахаар Калифорнийн Сан Диегод ирсэн байна.
Зураг
2018 оны 3 сарын 14
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төв цэвэрлэхийн өмхий үнэрийг дарах асуудлыг салбарын сайдад нь даалгасан байна.
Зураг
2018 оны 3 сарын 14
Шинэ Зеланд улсын эрх баригчид өчигдөр Zephyr Airworks компанид нисгэгчгүй агаарын таксиг турших зөвшөөрөл өгсөн байна.
Зураг
2018 оны 3 сарын 14
Нийслэлийн Засаг даргын 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн А/196 тоот захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмших эрх олгох газрын байршлыг баталлаа.
Зураг
2018 оны 3 сарын 14
Сонгдо эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоотой ярилцлаа.
Зураг
2018 оны 3 сарын 14
Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсгийнхэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон НИТХ, НЗДТГ, ЗАА-ы хэлтсийн дарга нартай өнөөдөр уулзлаа.
Зураг
2018 оны 3 сарын 14
Өнөөдөр дэлхийн математикийн хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи”-гийн өдөр тохиож байна.
Зураг
2018 оны 3 сарын 14
Анагаах цай, органик тос, алжаал тайлах ванны бөмбөлөг гээд бүтээгдэхүүн бүр нь анагаах увдистай хэмээгддэг “Доктор Баатар” брэнд олонд танигдаад багагүй хугацаа өнгөрчээ. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд тун удахгүй экспортод гарах гэж буй таатай мэдээ сонсоод “Одь Тан” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Б.Чанцалдуламтай эмийн үйлдвэр дээр нь очиж ярилцлаа. “Одь тан” эмийн үйлвэр нь Уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага MNS 5524-3 – 2015 стандартын шаардлагын дагуу баригдсан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ ашигладаг цэгцтэй сайхан үйлдвэр байсныг онцольё. Тус үйлдвэр МҮХАҮТ-ийн 2017 оны онцлох жижиг, дунд үйлдвэрлэлийн Энтерпренер шагналыг хүртсэн амжилтаар өнгөрсөн жилийг үджээ.
Зураг
2018 оны 3 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Зураг
2018 оны 3 сарын 14
“Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг”-ийг Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо.
Зураг
2018 оны 3 сарын 14
Пёнчан хотноо болж буй XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд гүйлтийн цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05сек амжилттай 14-р байрт шалгарсан байна.
Зураг
2018 оны 3 сарын 14
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мюн Бак өнөөдөр өглөө Сөүл хотын прокурорын газарт байцаалт өгөхөөр ирсэн байна.
Зураг
2018 оны 3 сарын 14
Сүүлийн арван жилийн хугацаанд бичил орон сууцны хэв маяг нэлээд дэлгэрч, загвар сайтай жижиг сууцны эрин үе эхэлсэн гэж хэлэхэд буруудахгүй.
Зураг
2018 оны 3 сарын 14
Японы засгийн газар ерөнхий сайдаа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзуулах боломжийг судалж байгаа талаар албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Зураг
2018 оны 3 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар өнөөдөр 2017 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдлээ.
Зураг
2018 оны 3 сарын 14
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав.
Зураг
2018 оны 3 сарын 14
Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зураг
2018 оны 3 сарын 14
Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооноос өнөөдөр Засгийн газар, салбарын яам, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад хандаж хэвлэлийн бага хурал хийлээ.
Зураг
2018 оны 3 сарын 14
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилтын хүрээнд гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх ажил үе шаттайгаар хэрэгжиж байгаа билээ. Энэ ажлын томоохон хэсэг болох гэр хорооллын иргэдийн амины орон сууцыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох дэд бүтцийн төв буюу “Сервис центр”-ийг байгуулах төсөл хэрэгжихээр бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд 2020 он хүртэл 100 гаруй “Сервис центр”-ийг байгуулж, нийт 20 мянга орчим өрхийг хамруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр гэр хорооллын айлууд одоо амьдарч байгаа эзэмшил газар дээрээ амины орон сууц барьж, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон, тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.
Зураг
2018 оны 3 сарын 14
Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Ногоон Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам хамтран шинэ дээд хуулийн төслийг дэмжиж тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
6 жилийн өмнө
2018/03/14
6 жилийн өмнө