2018 оны 2 сарын 7
Дэлхий дахинд өөрийн улс үндэстний үнэн зөв мэдээллийг түгээх зорилготой энэхүү агентлагийн үүрэг, оролцоо, хэрэгцээ, шаардлага улам бүр ихэсч буйг мэдээ мэдээлэлтэй ойр байдаг, улс орныхоо сайн сайхны төлөө санаа тавьдаг хүн бүр ойлгож буй биз ээ.
Учир юу гэвээс дэлхий даяар олон нийтийн сүлжээний нөлөөгөөр хуурамч мэдээ мэдээлэл элдэв улстөр, бизнесийн бүлэглэлийн хуурамч, зохиомол, зорилтот мэдээллийн их урсгал дунд Монгол Улсын төр засгийн гадаад, дотоод бодлогыг хамгийн төв байр сууринаас, үнэн зөв мэдээлэх БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖУУД улам бүр үнэ цэнэтэй болж байна.