2018 оны 1 сарын 23
Засгийн газар 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор автобензин, дизель түлшний онцгой албан татварыг 1.5-2.6 дахин буулгасан. Дараа нь Засгийн газар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоолоор автобензин, дизель түлшний онцгой албан татварыг дахин 1.6-4.3 дахин бууруулсан. Эдгээр бууралтын үр дүнд нийт иргэд, аж ахуйн нэгжид 50 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдлүүлсэн байна.