Уншиж байна ...
6 жилийн өмнө
2017/09/14
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 9 сарын 14
Энэ сарын 7-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах санал хураалтад 73 гишүүн санал өгч, 57.5 хувиар огцруулсан​. Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах хуулийн зохицуулалттай тул тухайн өдрөөс “тоолуур" гүйж эхэлсэн билээ. Гадны хөрөнгө оруулагчдын гурван ч том чуулган шил шилээ даран Улаанбаатар хотод болохтой давхацсан, олон үзэгчтэй уг улс төрийн “эмгэнэлт жүжиг”-ийн “тасалбар" ямар үнэтэй вэ.
Зураг
2017 оны 9 сарын 13
Израйлийн таван уулчин Алтай Таван Богд ууланд аялж байгаад дөрөв хоног сураггүй болсны дараа холбоо барьсан тухай мэдээлсэн билээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
Зураг
2017 оны 9 сарын 13
Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор дээрх газруудын хилийн заагийг тогтоон нийт 754.8 мянга га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Зураг
2017 оны 9 сарын 13
Өнөөдөр “ДЦС-4” төрийн өмчит компанийн трансформатор шатсан тухай Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Зураг
2017 оны 9 сарын 13
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Зураг
2017 оны 9 сарын 13
2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.
Зураг
2017 оны 9 сарын 13
"Монголын Үндэсний Лоттерей"-н Лхагва гарагийн /2017.09.13/ ээлжит тохирол эхэллээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд байрлах дэд станцад гарсан гал түймрийг нийслэлийн Онцгой байдлын газрын 60 гаруй албан хаагч шуурхай ажиллаж 13:10 цагт бүрэн унтраалаа.
Зураг
2017 оны 9 сарын 13
Рохинжа үндэсний цөөнхийн эсрэг харгислал үйлдэж байгаад буруутгагдсан Мьянмарын улсын удирдагч Аун Сан Су Чи ирэх Мягмар гарагт нээгдэх НҮБ-ын ерөнхий ассемблэйн чуулганд оролцох төлөвлөгөөгөө цуцалжээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
“Балдорж" сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслол ес дэх удаагаа өчигдөр орой "Улаанбаатар" зочид буудалд боллоо. 2017 оны “Балдорж” шагналын эзнээр “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт тодорсон юм.
Зураг
2017 оны 9 сарын 13
МАН-ын Бага хурлыг есдүгээр сарын 25-нд хийх шийдвэр гаргажээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
“Монголын нүүрс хаачих вэ” гэсэн асуулт зөвхөн монголчуудын сонирхдог сэдэв биш. Хөрш орнууд ч энэ асуудалд тодорхой хэмжээний анхаарал хандуулдаг. Манай улс нүүрсээ БНХАУ-руу гаргадаг ч энэ худалдаа дардан замаар явагддаггүй. Хил гаалийн асуудал, тээвэр, үнэ зэргээр асуудал цөөнгүй. Тиймээс Монгол Улс нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах сонирхлоо төрийн тэргүүн Хойд хөршид очихдоо илэрхийлэв. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Восточный боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх асуудлыг хөндсөн нь оросуудын анхаарлыг татаж байна. Оросын санхүүгийн төв хэвлэл болох “Коммерсанть” сонинд ”Монгольский уголь обьезжает Китай” гэсэн томоохон нийтлэл гарчээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Дээндийн амны "Сайхан булаг", Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх "Халзан амны булаг", "Хөндлөнгийн амны булаг"-ийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дэлхийн банкнаас Монгол улсын боловсролын салбарт үзүүлж ирсэн, одоо хэрэгжүүлж байгаа дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх тухай ярилцав.
Зураг
2017 оны 9 сарын 13
Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нэрээр алдаршиж ирсэн Монгол Улсын Консерватори байгуулагдсаныхаа 80 жилийн ойд зориулж хүндэтгэлийн тоглолтоо толилуулах гэж байгаа аж.
Зураг
2017 оны 9 сарын 13
Филиппин улсын парламент өчигдөр улсынхаа төсвийг хэлэлцэхдээ Хүний Эрхийн Хорооны төсвийг жилийн 1,000 песо буюу ойролцоогоор $20 болгож бууруулсан нь дуулиан дэгдээж байна.
Зураг
2017 оны 9 сарын 13
Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг 2017 оны есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулж байна.
Зураг
2017 оны 9 сарын 13
Хятадын далайн эрэг дагуух хамгийн амьжиргаа сайтай 10 муж 24 цагийн дотор хоёр тусдаа хар салхинд нэрвэгдэхээр байгааг цаг уурчид өнөөдөр анхааруулжээ.
Зураг
2017 оны 9 сарын 13
Таван орны найман эрдэмтэн хүрэлцэн ирж орчин үеийн тархи судлалын сонирхолтой судалгаа тавих юм.
6 жилийн өмнө
2017/09/14
6 жилийн өмнө