2017 оны 9 сарын 8
Уг төсөл нь залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшүүлэх, богино хугацаанд олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой аж.Төслийн хүрээнд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулсан ба одоогийн байдлаар 70 гаруй залуу анхан шатны ярилцлагад оролцох хүсэлт гаргасан байна. Эдгээрээс мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах боломжтой, тодорхой түвшний мэдлэгтэй залуусыг анхан шатны ярилцлагад оруулах юм.