2017 оны 9 сарын 4
Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ноён Хуан Куо Рун нь 8-р сарын 16-ны өдөр Монголын Голомт банк, Худалдаа хөгжилийн банк, Хаан банк, Төрийн банк зэрэг дөрвөн банкны төлөөлөлтэй уулзаж, Тайваний экспорт, импортын банкнаас олгох зээлийн шинэчилсэн журмыг танилцуулж, Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтыг нэмэгдүүлэн, Тайванаас худалдан авалт хийхийг дэмжих болно гэв.