0/4
Зураг

     Samsung-ийн тэргүүн зэрэглэлийн шинэхэн ухаалаг гар утас тодоос тод гайхалтай өнгүүдээс гадна тас хар өнгийг гаргах Super AMOLED дэлгэцээр тоноглогджээ.

Түүгээр ч зогсохгүй гэрэлтэй, гэрэлгүй ямар ч төрлийн орчинд сайн ажиллах камертай байгаа нь техник хангамжийн хувьд өөр ямар ч утсыг дагуулахгүй.

Гэхдээ энэ утас тодорхой хэрэгцээ бүхий хэрэглэгчийн тодорхой шаардлагыг л хангахад чиглэсэн нь ил байв. 

Зураг

Влогчдод зориулсан Камер

Зураг

Galaxy Note 8 утасны арын хэсэгт нэг бүр нь 12 мегапикселийн нягтаршилтай, өөр өөр тусгалтай хоёр камерыг зэрэгцүүлэн байршуулснаар нэг дор өргөн өнцөг болон татаж томруулсан зураг дарах боломжтой болж өгчээ.

“Мэргэжлийн” буюу DSLR камераар авдаг сарнисан артай буюу “bokeh effect”-тэй зураг дарж болно.

 

Зураг

Зураг

Нэгэн зэрэг хоёр камераар зураг аваад дараа нь фокусласан объектоо олж бусад хэсгийг нь давхарлаж байгаа нь Photoshop-ийн Blur эффекттэй төстэй.

Гэхдээ томруулаад харвал энэ функц нь заримдаа согогтой байх нь ажиглагдана.

Гэсэн хэдий ч Galaxy Note 8 хөдөлгөөнтэй бичлэгийг гайхалтай сайн тогтворжуулна.

Влог хийдэг хүмүүс заавал влогийн камер ашиглахгүйгээр Galaxy Note 8-аар бүх төрлийн видеогоо хийж байхад болохгүй зүйл харагдсангүй.

Зураг

Бүтээлч, ажил хэрэгч эрхмүүдэд зориулсан S Pen

Зураг

Samsung компани жил бүр Galaxy нэрийн дор хоёр брэндийг шинэчилдэг: Note болон S. Galaxy Note 8 болон Galaxy S8+ хоёрын гол ялгаа нь S Pen буюу “ухаалаг үзэг”.

Гар утсаа таблет компьютерыг орлуулан хэрэглэдэг, уншиж буй материал дээрээ тэмдэглэл хийдэг захирлууд, эдиторууд зэрэг хүмүүсийн хувьд энэ үзэг нь утсыг дагалдаж ирдэг гайхалтай төхөөрөмж. Үе үеийн Note-ийг ашиглаж байсан хүмүүс S Pen бүтээмжээ дээшлүүлэхэд асар том нөлөөтэй гэсээр ирснийг тоохгүй өнгөрч болохгүй.

Galaxy Note 8 утас зөвхөн 64GB-ийн хатуу санах ойн сонголттой. 128GB, 256GB-ийн багтаамжтай, өндөр үнэтэй утаснууд зах зээлд гарч буй энэ үед 64GB бага мэт санагдаж болох ч энэ нь 16384 зураг эсвэл 12800 дуу гэсэн үг юм. Вердикт: Хангалттай.

Зураг

Зураг

Samsung Electronics компани Galaxy Note 8 утсаа $929-оор борлуулж байгаа.

Гэхдээ та өөрийн үүрэн оператораар дамжуулан лизингээр авъя гэвэл Юнител арай хямд үнийг санал болгож байна. Утасны үндсэн үнэ ₮2,580,000 бөгөөд ₮1,284,000-ын урьдчилгаа төлж утсаа аваад 12 сарын турш сар бүр ₮108,000-ын төлбөртэйгөөр утсаа өөрийн болгоно.

Мөн Юнителээс утас авсан хүн бүрт бүтэн жилийн турш ашиглах ДАТА эрх болон гар утсаа компьютер болгон ашиглах DEX төхөөрөмж бэлэглэж байна.