Уншиж байна ...

"Сансарын туннелиэс уруудах замд гарсан ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдэж, нэг жолооч эмнэлгийн хяналтад байна"

Б.Манлай
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр өглөө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Сансарын туннелиэс уруудах замд осол гарсан талаар ТЦА-наас мэдээлэл өглөө.

Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, Сансарын туннелиэс уруудах замд суудлын хоёр машин мөргөлдсөн ослын дуудлага мэдээлэл өнөөдөр/2024.05.01/ өглөө 06:58 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.

Цагдаагийн байгууллагаас хоёр жолоочийг байлцуулж, хэргийн газрын үзлэг хийгдсэн.

Ослын улмаас нэг зорчигч ГССҮТ-д хүргэгдэж, нэг жолооч эрүүл мэндийн байгууллагын хяналтад буюу гадуур үзүүлж байгаа. Хүний амь нас хохирсон, нэг жолооч нь байхгүй болсон гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.

Одоо ТЦА-ны мөрдөн шалгах хэлтэст хуулийн дагуу осол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тодорхойлох боломжгүйг хэллээ.