Уншиж байна ...

Хүүхдийн паркийн орчимд байгаа УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн гэх эзэмшлийн газрыг чөлөөлөх эсэх асуудал тодорхой болоогүй байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг "Сөүл" ресторан эзэмшлийн газраасаа хэтрүүлэн хашаалсан хашаа болон авто зогсоолын газраа чөлөөлөхийг хотын удирдлага шаардаж, тус компанийн зүгээс эсэргүүцээд буй.

Мөн хүүхдийн паркийн орчимд УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийнх гэх газар бий. Уг газар чөлөөлөлтөд орох эсэхийг нийслэлийн албаны эх сурвалжаас тодруулахад "Газрын эрхийн зөрчил бий эсэхийг харна. Б.Наранхүүгийн газрын захирамж хууль эрхзүйн хүрээнд хэрхэн гарсныг харж байж газар чөлөөлөх эсэхийг шийдэх байх. Одоогоор нарийн судлагдсан зүйл байхгүй" гэв.