Уншиж байна ...

Юнител групп “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

ikon.mn
2024 оны 5 сарын 3
Сурталчилгаа

Юнител групп Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ. Уг аян нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулж, тэдний эрх зүйн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорьдог. Энэ нь Юнител группийн нийгмийн хариуцлагын тэргүүлэх чиглэлийн зорилготой нийцдэг тул гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Тус групп олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхээр зорьдог Хүннү Шоппинг Моллд өөрсдийн бүүтийг засаж, байгалиа хэрхэн хамгаалах талаар мэдээллийг түгээж байна. Уг бүүтээр зочилсноор байгаль орчин болон зэрлэг амьтдаа хамгаалахад бидний оролцоо юу байж болохыг мэдэх боломжтой.

Мөн Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн, албан хаагч нараас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гэж юу болох талаар лавлаж эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, мөн байгалиа хамгаалах талаар зөвлөгөөг авч болно. Уг бүүт нь тавдугаар сарын 3-наас 5-ныг дуустал гурван өдрийн турш Хүннү Моллд байрлах юм.

Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд чиглэсэн олон үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Тухайлбал, мод тарих өдөрлөгийг жил бүр дотооддоо зохион байгуулж, нийт 6’000 мод тарьсан байна. Зэрлэг амьтдыг хамгаалах хөв цөөрөм төслийг санаачлан хэрэгжүүлж, 23 хөв байгуулан ховордсон ан амьдыг ундны усаар хангалаа.

Мөн электрон хог хаягдлыг байгальд ээлтэй байдлаар зохицуулж, Юнивишнийн хуучин төхөөрөмжийг дахин боловсруулах ажлыг амжилттай эхлүүлсэн ажээ.

Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт хууль бусаар ан агнах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх, ургамал, ой мод болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах зэрэг хэргүүд багтана.

Энэ нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулдаг тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал болоод байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.