Уншиж байна ...

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцох иргэдийг энэ сарын 21-н хүртэл бүртгэнэ

Б.Манлай
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулахгүй байх зохицуулалтыг хийдэг.

Энэ жилийн олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гадаадын гүйгчдэд бүртгэлээ хялбар хийх боломжоор хангах зорилгоор олон улсын карт ашиглан төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлжээ.

Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн хүмүүсийн 50 орчим хувь нь 10 ба түүнээс дээш километрийн зайд гүйхээр бүртгүүлсэн байна.

зураг
 

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тусгай хэрэгцээт иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС