Уншиж байна ...

Көүч, багш Жаргаа: Сэтгэлийн галаа асааж эдгэшгүй өвчнөөс эдгэрч болно

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 3
Сурталчилгаа

Мөнх бусыг танин гэгээрэх нь хүмүүний амьдралын зовлон гунигийг ч жаргал болгон хувиргах хүчин буй. Чухамхүү үйлийн үрээ танин барихаас түмэнд тустай үйлс бүтээлийн ундарга оргилох нь дамжиггүй. Гэтэл үйлээ таньж, үрээ ухамсарлах нь хэчнээн билээ. Нийгэм, цаг үеийн бүдчээн дунд хүмүүс бие, сэтгэлийн тэнцвэрээ хадгалж чадахгүй болтлоо туйлдаж байна. Тиймээс л тэд өвчин зовлонгийн араас өдөр хоногоо золиослон, баяр жаргалангийн орныг умартжээ.

Гагцхүү умартсан баяр жаргалан таны дотоодод бий гэдгийг таниулан, олон түмнийг сэтгэлийн гэгээрэл, эдгэрэл рүү хөтөлж буй нэгэн эрхэмтэй цөөн хором хөөрөлдсөнөө уншигч танд буулган хүргэж байна. 

зураг
 

- Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан танд баярлалаа. Таны хөтлөн явуулж байгаа "Эдгэрлийн дасгалжуулалт" гэхээр хүмүүст ид шидийн мэт төсөөлөл буух болов уу. Эдгэрэл гэдэг үг маань өөрөө сэтгэл зүйн ямар нэгэн сөрөг хандлагын улмаас гарч ирж байгаа ойлголт уу? 

- Көүч Жаргаа багш: Миний хувьд "Эдгэрлийн дасгалжуулалт" хэмээх хөтөлбөрт иргэдийг хамруулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хөтөлбөрийг хөтлөн явуулах болсон шалтгааны хувьд 2012 онд миний ээж хорт хавдартай гэдэг оноштой болсон байсан. Ингээд хорт хавдар гэдэг өвчин чухам ямар шалтгаан нөхцөлийн улмаас үүсдэг юм бэ гээд тодорхой эрэл хайгуул, судалгаа хийж нэлээн хугацааг зарцуулсан. Тэгэхэд хорт хавдар огт эдгэдэггүй өвчин биш юм байна аа гэдгийг ойлгож авсан юм. Энэ ойлголт гэх үү, ухааралд хүрэх хүртэл мэдээж эм, эмийн бүтээгдэхүүн, мэс ажилбар, хими, туяа эмчилгээнээс өөр хорт хавдрыг анагаах эмчилгээний сонголт байхгүй гэсэн бусдын л адил төсөөлөл, итгэл үнэмшилтэй байлаа.

Гэхдээ дээрх эмчилгээнүүдийг хийлгэснээр тухайн хүн амьдрах уу? үхэх үү? гэдэг нь баталгаагүй. Олонх нь хорт хавдар гэх өвчинд бууж өгсөн, амьдралаа өгсөн үр дүн л эргэн тойронд харагдаж байсан. Гэтэл дэлхий дээр хорт хавдрыг ялан дийлээд, бие эрхтэн системээ эрүүлжүүлчихсэн сая сая хүн амьдарч байна шүү дээ.

Ижийгийн хувьд савны хорт хавдартай гэдэг оноштой байсан, улмаар өвчин даамжирч тархиндаа хавдар нь үсэрхийлсэн байлаа. Энэ бол мянган хүн тутамд нэг тохиох ховор тохиолдол байсан байгаа юм. Ямар нэгэн зүйл уулгаж, идүүлж байж л ээжийгээ эдгээнэ хэмээн бодож явсан байхгүй юу. Ингэж явсаар ээж маань хорт хавдраар өөд болсон. Түүнээс хойш би юун дээр алдчихав гээд бодож, тунгаагаад үүний төлөө өнөөдрийг хүртэл эрлээ үргэлжлүүлж, суралцаж яваа хүн л дээ. Энэ хооронд би хувь хүний хөгжлийн талаар сургалт, хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг, хүмүүст өөрийгөө олж, хөгжихөд нь дэм болох хүсэлтэй 20 гаруй жил ажилласан, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байлаа. Тэгээд мэдээж ээжийгээ эдгээх юм сан гэсэн чин сэтгэлийн хүсэл намайг хүчтэй хөтөлж байсан учраас энэ хоёр нөхцөл бүрэлдэж байж "аан хорт хавдрыг ийм аргаар эдгээж болдог юм байна" гэсэн гаргалгаан дээр ирээд байгаа юм. 

- Гаргалгаа гаргасан нь сайшаалтай, тэгээд чухам ямар гаргалгаан дээр та ирээд байна вэ? 

- Тэр нь юу вэ гэхээр хорт хавдар гэдэг өвчин зөвхөн эм тариа, идэж уух зүйл, амьдралын буруу хэв маягаас хамаардаггүй юм байна, үүнд сэтгэл санаа маш том хүчин зүйл болдог юм байна. Яг энэ өвчнөөр өвдөөд өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чадсан 100 гаруй хүний намтар түүхийг уншиж, анализ дүгнэлт хийж ажиллахад хариулт нь ийм энгийн хэрнэ хамгийн бодитой байсан. Сэтгэл санаа хүний бие махбодод гарч байгаа аливаа өөрчлөлт, өвчлөл, эдгэрлийн хамгийн гол хүчин зүйл нь болдог юм байна гэдгийг ойлгосон.

Ээжийгээ хорт хавдраар өөд болсны дараа 2013 онд би мөн адил савны хорт хавдраар өвчлөөд эдгэрсэн нэгэн монгол эмэгтэйтэй уулзаж байлаа. Тэр эмэгтэйгээс би асуусан "-Та яаж эдгэрсэн юм бэ" гэхэд эмэгтэй "-Би өөрийнхөө сэтгэл зүйтэй ажилласан, би өөрийгөө эрүүл хүн гэдгийг өөрөө өөртөө итгүүлсэн" гэж хариулж байсан юм. Тухайн үедээ энэ хариултыг сонсоод үнэмшээгүй л дээ. Яагаад гэхээр би өөрөө ямар нэгэн ид шидтэй эм тан, ургамал уугаад хүмүүс эдгэрээд байна гэсэн бодлоосоо салаагүй явж байсан учраас тэр эмэгтэйн хариултад үнэмшээгүй. Түүнээс хойш олон жил өнгөрлөө, одоо хорт хавдрыг ялан дийлсэн хүмүүсийн түүхийг харахаар тэр эмэгтэйн хариулт яах аргагүй үнэн байжээ.

Үндсэндээ 2011 оноос би Буддын гүн ухааныг шимтэн суралцаж явахдаа үүнийг илүү гүнзгий ухаарсан. Дээр нь төрөл бүрийн бясалгалын аргыг судалж, хичээллэж явсаар сэтгэл санааг ингэж засаж болох юм байна, сэтгэл зүйд хуримтлагдсан мэдээллийн урсгалтай, мэдээллийн эрчимтэй ингэж ажилласнаар хорт хавдрыг эдгээж болох юм байна гэсэн өөрийн гэх хөтөлбөр, арга зүйтэй болоод байгаа хүн юм. Үүнийгээ би туршиж үзээд тодорхой амжилт гаргасан. Тухайлбал хөх, өндгөвч, савны хорт хавдартай хүний сэтгэл зүйтэй ажиллахаар эдгэрэл явагдаж байх жишээний.

Мөн элэг солиулах, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүстэй ажиллаад, амжилттай үр дүнгүүд гараад ирэхээр нь зэрэг арга туршлагаа сургалтын хөтөлбөрт хувируулан "Эдгэрлийн дасгалжуулалт" нэртэй цуврал сургалтыг орж эхэлсэн. Одоогийн байдлаар манай сургалт 4 дэх удаагийнхаа элсэлтийг аваад ажиллаж байна. Энэ сургалтын маань гол агуулга нь юу вэ гэхээр хүний сэтгэл санаа гэдэг зүйл бие махбоддоо нөлөөлж байдаг юм байна, сэтгэл зүйн төлөв байдал нь бие махбодоо өвчлүүлж болдог юм байна, эс бөгөөс эдгээж болдог юм байна гэдэгт үйлчлүүлж байгаа иргэдийнхээ итгэлийг бадраах явдал юм.

Үүнийг би ганцаараа яриад байгаа юм биш. Энэ бол дэлхийн анагаах ухаанд түгээмэл байгаа арга зүй. БНХАУ-ын Нагуунбилэг  эмчийн арга туршлагаас би маш их суралцдаг. Суралцсаар ч байгаа, тэр хүнийг өөрийнхөө багш гэж бодож явдаг юм. ОХУ-д гэхэд Валерий Синельников, М.С.Норбекова гээд эмч, зохиолч, хүний хөгжлийн хөтөлбөрийн мастеруудын бусдыг өөрчилж, эдгээж чадсан жишээ олон бий. Монголчууд бид хэлдэг шүү дээ “Сэжгээр өвдөж сүжгээр эдгэрнэ” гэж, сэжиг гэдэг чинь сэтгэл биз дээ? Сүжиг ч мөн сэтгэлийн төлөв. Мөн дээр нь “хүн сэтгэлийн амьтан” ч гэдэг. Эндээс чухам юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ бол шинэ зүйл огт биш ээ. Урьд өмнө нь байж л байсан, одоогийн бид л мартагнаад хэрэглэхгүй байна. Хуучныг монголдоо албан ёсны сургалтын хөтөлбөр арга зүйгээр боловсруулан сэргээн хэрэглэж байгаа л хэрэг. 

- Алив  хүмүүний сэтгэл зүй өөрөө хөдөлгөөнтэй эрхтэн байна, таны ярианаас ажиглахад. Тэгэхээр сэтгэл зүйг хөдөлгөөнд оруулж байгаа зүйл нь мэдээлэл буюу энерги мөн үү? Тухайн мэдээлэл өөрөө эерэг хийгээд сөрөг ямар энергийн хуйлралыг агуулж байна вэ түүнээсээ шалтгаалан сэтгэл зүйн төлөв байдлууд тодорхойлогдож байна уу?

- Яг үнэн. 

- Тэгвэл "Эдгэрлийн дасгалжуулалт" гэсэн таны сургалтын хөтөлбөр мэдээллийг эерэгжүүлэх хөтөлбөр гэж ойлголоо зөв үү?

- Яг зөв, бидний сэтгэл гэдэг зүйл нь чинь том, ерөнхий ойлголт. Хүн гэдэг амьтан нэгдүгээрт бие махбодтой, хоёрдугаарт сэтгэл гэдэг хоёр том бүлэг тогтолцооноос бүтэж байна. Тэгвэл бие махбодод эд эрхтнүүд байна, сэтгэл санаанд юу байна гэхээр бодлууд, итгэл үнэмшлүүд, ил далд ухамсар дахь мэдээллүүд, ааш авир, хайр гээд ийм төлөв байдлуудыг агуулж байдаг байх юм. Бие махбодын эрхтэн тогтолцоо маань хоол тэжээлийн шимээр тэжээгддэг бол сэтгэл зүй маань таван мэдрэхүйгээр дамжин гаднаас орж ирж байгаа тэрхүү мэдээллийн эрчмээр тодорхойлогдож байдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл бол сэтгэл зүйн хоол тэжээл нь юм. Энэ их бухимдалтай нийгэмд байнгын хэрүүл тэмцэл дунд байгаа хүний сэтгэл санаа хэзээ ч тайван байж чадахгүй. Ийм л онцлогтой юм байна л даа. Харин "Эдгэрлийн дасгалжуулалт" гэсэн сургалтаараа бид гаднаас авч байгаа сөрөг мэдээллүүдэд цэвэрлэгээ хийх гээд байгаа юм. 

- Хүмүүсийн сэтгэлийн боловсролын түвшнээс хамаараад үйлийн үрийн тухай ихээхэн яригдах болжээ. Сэтгэл гэдэг эзэн биегүй хэрнэ энэ биеийн хамгийн том эзэн эрхтэн болчхоод байгаа зүйл маань нөгөө талаас сүнс мөн үү? Хэрэв зээ сүнс мөн бол нэгээс нөгөө төрөлд хэлбэр дүрсээ өөрчлөн сүнс мэдээлэл буюу энерги зөөвөрлөгч болж таарах гээд байна. Тэгэхээр таны сургалт, хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн дунд урьд насны ч юм уу, эсхүл ураг удам, ижий аавын яс цусны хэлхээгээр холбогдож, тэнд боловсорсон мэдээллийн үрээр сэтгэл зүйн сөрөг энергийг тээсэн сүнстэй, улмаар түүнээсээ шалтгаалсан ямар нэгэн өвчтэй болсон түүх тохиолдож байна уу? 

- Ийм тохиолдлууд байлгүй яах вэ. Гэхдээ ураг удмаас хамааралтай сэтгэл зүйн төлөв байдал гэхээсээ илүү амьдралынх нь өдөр тутмын хэв маяг, уур амьсгалаас хамааралтай шалтгаанууд олон ажиглагдаж байна. Тухайлбал эцэг эх нь хэрүүл ихтэй, салж сарнисан айлын хүүхэд яг тэр амьдралын давтамжийг гаргах гээд байдаг талтай. Энэ нь өөрөө бие хүнийг махбодын түвшинд өвчлүүлэх нэг шалтгаан болж байна уу гэвэл тийм. Үл тасрах гинжин холбоо шиг үргэлжилж байгаа гарт баригдахгүй, харин сэтгэлд мэдрэгдэж болох энэ нэг хүчин зүйлийн  үндсийг нь таслах ёстой. Таслах боломж нь танд өөрт тань бий, таны сэтгэл зүйд энэ бүх нууцын тайлал нь байж байгаа юм. Бид өөрөө өөрсдийнхөө сэтгэл зүйг хувьсган өөрчлөх, хувирган өөрчлөх боломж байгаа.

Үйлийн үр гэхээр бид ноцтойгоор хүлээж авдаг. Үйлийн үр гэдэг бол үр дагавар. Та бидний хэлж байгаа үг хэл, бодол, үйлдэл нэг бүр үр дагаврыг дагуулж байдаг. Зэвүү хүргэдэг хүнийхээ тухай бодоход биед тавгүй мэдрэмж үүсэж байна аа даа? Энэ бол муу бодлыг үр дагавар. Тиймээс үйлдэл ямар байна үр дагавар тийм л байдаг.  Энэ бол ганц хойд насанд л яригддаг, хойд насанд л хэлэлцэгддэг ял зэм биш ээ. 

- Сэтгэл зүй сөрөг талын энергийг ихээр агуулж, хадгалах тусмаа бие махбод түүнийг нь ямар нэгэн хариу урвал болгон гаргаад байна шүү дээ. Жишээ нь, сэтгэл зүйн гэмтлээс улбаатай хариу үйлдэл гаргах үүргийг тархи, төв мэдрэлийн систем хариуцаад авчихдаг ч юм уу.Тэгэхээр сэтгэл зүйн гэмтэл хаана программчлагдаж, бусад эрхтэн системийг ингэж өвчлүүлээд байна вэ?

- Та маш сайн анзаарсан байна. Өвчин үүсэх анхдагч суурь сэтгэл зүй. Яагаад гэхээр бие махбодыг зохицуулдаг систем нь сэтгэл зүйгээр удирдагдаж байдаг байна л даа.  Жишээ нь эр эмийн бэлгийн харьцаан дээр аваад үзье. Бэлгийн харьцаанд орох тухай бодож эхэлсэн цагаас буюу бодлын командаар бие эрхтнүүд даавар ялгаруулаад эхэлсэн байдаг байна. Эндээс  бидний бие сэтгэл зүйгээр хэрхэн удирдагдаж байна вэ гэдэг нь ойлгомжтой уншигдах болов уу. Тэгвэл энэ командыг байнга буруу өгөөд байя л даа, тиймээ. Тэгэхээр даавар ялгаруулдаг эрхтнүүд чинь сульдаж ядраад, төв мэдрэлийн системээс өгч байгаа үүрэг даалгавраа биелүүлэхээ болиод эхэлдэг байна. Яг ингэж л өвчний суурь сэтгэл зүйгээс анх тавигддаг юм байна.

Сэтгэл зүй яагаад ийм буруу мэдээлэл, буруу программчлалаар ажиллаад байна вэ гэхээр түрүүн таны асуусан шиг далд ухамсарт нь буруу мэдээлэл ордог юм байна. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан ч юм уу, эсхүл эрэгтэй хүнд зодуулж байсан ч юм уу эр хүйстэнтэй холбоотойгоор зарим эмэгтэйчүүдийн хувьд далд ухамсартаа хүчтэй цочрол авсан байдаг. Энэ цочрол нь далд ухамсарт буюу сэтгэл зүйд гэмтэл болж кодлогддог байх нь. Айсан, ичсэн, үзэн ядсан, цочсон гэх зэрэг мэдрэмжүүдийг далд ухамсартаа хадгалдаг байна.

Харин далд ухамсар яаж ажилладаг вэ гэвэл ил ухамсар буюу бодол санааныхаа төлөв байдлыг удирдаж ажилладаг байна. Далд ухамсарт шархтай, сорвитой мэдээлэл орчихсон учраас л эрэгтэй хүн чамайг зовоодог, эрэгтэй хүн муухай гэсэн дохиог ил ухамсартаа илгээдэг. Тэгэхээр далд ухамсарт байгаа энэ сөрөг мэдээллийг өөрчлөхгүй л бол тэнд хадгалагдаж кодлогдсон  мэдээллээрээ бие эрхтэн системийнхээ үйлдлийг удирдаж байдаг юм. Өөрөөр хэлбэл тэрхүү сөрөг мэдээллийнхээ золиос болж амьдраад байна гэсэн үг. 

- Мэдээж хүн өвчтэй яваад байхыг хүсэхгүй, эдгэрэх чин хүсэл байна. Үүний тулд аливааг хүлээн зөвшөөрөх, өнгөрсөн амьдралынхаа ул мөрийг танин барих ч юм уу чухамдаа эндээс эдгэрлийн явц амжилттай үр дүн үзүүлэх эсэх нь хамаарч байна уу?

- Хүн ямар ч өвчнөөсөө ангижрахын тулд сэтгэл зүйн хоёр хүчтэй төлөв нөлөөлдөг юм байна гэж миний хувьд ажигласан. Нэгдүгээрт, эдгэрэх чин хүсэл эрмэлзэл, чин зориг, дотоод сэтгэлийн хат хэрэгтэй. Хоёрдугаарт, тэр өвчнийг үүсэхэд нөлөөлсөн сэтгэл зүйн төлөв байдал танд бий, тэр төлөв байдлыг арилгах ёстой гэдгийг танин мэдэх буюу ухамсарлах явц чухал. Жишээ нь уур бухимдал ихтэй хүний элэг өвчилдөг, ингээд зогсохгүй олон эрхтний өвчлөлд нөлөөлж байна, зүрх уушги гэх мэт. Нэг бол хайр халамж мэдрээгүй, ганцаардмал, гадуурхагдсан сэтгэл зүйн мэдрэмжтэй хүмүүсийн бөөр их өвдөж байна.

За, нөгөөтэйгүүр монголчууд ярьдаг шүү дээ шээс нь гоожтол атаархлаа гэж. Тэгвэл энэ атаа, жөтөө, атгаг сэтгэлийн улмаас хүний бөөр давсаг өвддөг байх нь. Эмэгтэйчүүдийн дунд цистит хөдөлчихлөө гэх яриа элбэг сонсогддог доо. Энэ нь эсрэг хүйстнээ үзэн ядах, гомдох, үгүйсгэх сэтгэл зүйн төлөвөөс үүдэлтэй хөдөлдөг өвчин юм. Гэх мэтчилнээр өвчнийг үүсгээд байгаа сэтгэл зүйн суурь шалтгаануудаа өөрчлөх, сэтгэлдээ цэвэрлэгээ хийх, нөгөөх нь эдгэрье, эрүүл саруул болъё гэсэн чин хүслийг өөртөө бий болгох нь эдгэрлийн явцад чухал үр дүнтэй. Тэгэхгүйгээр зарим хүмүүсийн дунд энэ өвчин огт эдгэдэггүй юм гэнэлээ гэсэн ташаа мэдээлэл их байдаг. Энэ бол худлаа гэдгийг л "Эдгэрлийн дасгалжуулалт" сургалтаараа хүмүүст таниулахыг хүсэж байгаа юм. 

- Сонсоход их амархан л өвчнөөсөө салчихмаар юм шиг уншигчдад бодогдох байх. Гэтэл сэтгэл зүйн гэмтэлтэй хэсгээ мэдрээд, түүнийгээ таслаад, цэвэрлэсний дараа гаднын ямар ч сөрөг мэдээлэлд дахин гэмтэхгүй байх дархлааг хэрхэн суулгах вэ? Сэтгэл зүй тогтвортой байж гэмээнэ бид эрүүл байх уялдаа хамаарал ажиглагдаад байна шүү дээ? Эндээс бие махбод, сэтгэл зүй хоёр харилцан шүтэлцээтэй гэдэг нь харагдаад байна?

- Өвдсөн хүмүүст нийтлэг гарч байгаа алдаа юу байна вэ гэхээр өвчин дээрээ л төвлөрөөд байдаг. Ганц өвдсөн хүмүүс гэлтгүйдээ, бэрхшээл, бухимдал ихтэй байгаа хүмүүс ч ялгаагүй, зөвхөн тэр бэрхшээл зовлон дээрээ л төвлөрөөд байдаг. Тэгвэл эдгэрэхийн тулд яах ёстой вэ гэхээр өвчнөө бодох биш эсрэгээрээ эдгэрлийг бодох учиртай, саад бэрхшээлээ бодох бус гэрэл гэгээг бодох ёстой. Яагаад гэвэл та бидний оюун санаа гэдэг бол маш том бүтээгч хүч.

Би заримдаа хөтөлбөрт маань хамрагдаж байгаа хүмүүст хэлдэг юм. " -Би танд тэрбум төгрөг өгье, та огт бодохгүйгээр ганцхан аяга хоол хийгээд өг" гэдэг. Тэрбум төгрөгийн төлөө хүн чадна гэж өөрийгөө боддог. Гэтэл "-за байз гурилтай шөл хийх үү, будаатай хуурга хийх үү" гээд хүнд заавал бодол төрж байдаг. Харин миний тавьсан шаардлага бол та огт бодохгүйгээр хоол хийж өгөөч гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бодол санаа гэдэг байнга бидний түрүүнд хөдөлж байдаг, бидний хийж бүтээхийн урьдач нөхцөл, суурь нь болж байдаг байх нь. Ингээд харахаар бодол санаагаараа өвчин дээрээ төвлөрчихөөр өвчнөө бүтээх суурийг л батжуулж байна гэсэн үг. Анхаарал, ухамсар, оюун санаа юун дээр төвлөрч байна тэр зүйл л томорч байдаг зарчимтай юм аа гэдгийг гэгээнтэн, мэргэд хэдэн мянган жилээр нь хүн төрөлхтөнд номлож, сургасаар ирсэн байна шүү дээ.

Их Эзэн Чингис хааны сургаалд ч энэ тухай байж байна. "Давахгүй даваа байна гэнэ үү, давюу гэвээс давмуй. Хүний биеийг нь эзлэх гэж бүү яарагтун, сэтгэлийг нь эзлэгтүн, сэтгэлийг нь эзэлбээс бие нь хаашаа одох бэ" гэхчлэн. Давахгүй чадахгүй гэдэг дээрээ биш! Давна чадна гэдэг дээрээ төвлөрөөд бодоод байвал давж чадах л болно шүү гээд Чингис хаан маань хэлээд үлдээсэн байна аа даа. Яг үүнтэй адилаар эрүүл болсон тухайгаа, амьдралынхаа хүнд бэрхшээлийг даваад амар тайван амьдарч байгаа тухайгаа бодолдоо хүчжүүлэх учиртай юм. Бодол санаа бол таны бүтээгч хүч гэдгийг мартаж болохгүй. Бодол санаандаа та юу тарьж ургуулна тэр үр танд тийм л ургац өгнө. Яг өнөөдрийн нөхцөл байдлаас бодол санаа ирдэггүй. Сөрөг бодлууд бидний амьдралын өнгөрсөн үеэс ирсэн мэдээлэл байдаг.

Үүнийг яаж таслан зогсоох вэ гэвэл өнгөрсөн үе рүүгээ бодлын аялал хийх хэрэгтэй болно. Энэ аяллын зорилго бол бага насандаа авсан сэтгэл зүйн таагүй мэдрэмжүүдээ зөв оношилж, тэр цаг үед нь засаж залруулах, ингэснээр сөрөг бодол төрүүлээд байгаа ундаргыг тасалж байна гэсэн үг. Ингэж байж бодол санаа эерэгжиж, ингэж эдгэрэл явагдана. Арга билгийн бэлгэ тэмдгийг бид мэднэ. Эсрэг тэсрэгийн тэмдэг хэрнэ хар цагаан нь нэг нэгэндээ цөмөрч шингэсэн байдаг. Хар нь бие, цагаан нь сэтгэл санаа гээд төсөөлбөл арга билиг нь харилцан шүтэлцэж байж сая тэрхүү бэлгэ нэгэн бүхэл болж байна. Хүний бие, сэтгэл хоёр нэгэн бүхэл юм гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Салангид хүлээж авбаас эдгэрэл танд явагдахгүй. Бурхан Буддагийн айлдваруудад ч гэсэн айлдсан байдаг.  Бүх зүйл сэтгэлээс үүснэ, сэтгэл урьтаж зална гэсэн үгээр Ганжуур, Даанжуур судрууд эхэлдэг юм байна лээ. 

зураг
 

- Сэтгэл зүйн таагүй мэдээллүүд үр болж хуримтлагдаж байгаа юм байна. Энэ үрээс шалтгаалаад хэдэн үе дамжсан хараал жатгын мэдээлэл гэж төлөгчдийн төлгөнд бууж байж болох уу? Тэгвэл лам, бөө, зурхайчдын заслаар сэтгэл зүйн таагүй мэдээллийг засаж болох юм биш үү? 

- Сэтгэл санаа таагүй үед хүн аура, гэрлэн бүрхүүлээ үзүүлэхээр сарзайсан, арзайсан тогтворгүй энергин бүрхэвч гарч ирдэг. Компьютер төхөөрөмжөөр хүний гэрлэн бүрхүүлийг гаргаад ирэхээр тэнд худал заана гэж үгүй. Энэ үедээ ламаар ном уншуулж, бөөгөөр засал хийлгэж болно. Дээд тал нь зууны арван хувьд нь л энэ засал үр дүнгээ өгөх юм. Харин сэтгэл санаа тайван амгалан, тогтвортой үедээ гэрлэн бүрхүүлээ үзүүлбэл дүүрэн гарна.  Үүнтэй адилаар засал заслын дээд бол өөрөө өөрийнхөө дотоод руу өнгийж, тэнд байгаа хар бараан мэдээллийг засаж, цэвэрлэх явдал. Заслын заслын дээд нь хүн та өөрийнхөө сэтгэл зүйг засахаас л эхэлнэ. Заслын зууны ерэн хувь нь танаас өөрөөс шалтгаална. Сэтгэл гэдэг зүйл чинь сүнс юм, сэтгэл дотор болж байгаа бодол санаа, мэдрэмж мэдээллүүд маань сүнсэн биед хураагдаад дараа төрөл рүү дамжиж байдаг юм байна. Үүнийг л урьд төрлийн үйлийн үр гээд тайлбарлаад байгаа юм. 

- Хэдий бид дотоод руугаа өнгийж, байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрлөө гэхэд гаднах орчин ямар байна вэ гээд харвал нийгэм тогтворгүй. Манай нийгмийн сонгож авсан тогтолцоо  айдсаар нь ард түмнээ номхон, хүлцэнгүй барих гэсэн технологиор яваад байна уу даа гэж анзаарагддаг. Ийм тохиолдолд бид яаж иргэдээ эрүүл саруул байлгах вэ?

- Сайн төр засаг байваас ард түмнийхээ сэтгэл санааг амгалан тайван, бодол санааг нь эерэг байлгах талаар бодлого хэрэгжүүлэх ёстой юм байна лээ л дээ. Ард түмний сэтгэл санаа хэдий чинээ хямралтай байна төдий чинээ төр засаг хямралтай байна гэсэн үг. Ард түмний сэтгэл санаа хямралтай байхын хэрээр тэд өвчлөл ихтэй байна. Өнөөдөр манай улс ходоод, элэгний хорт хавдраар дэлхийд эхний байруудад бичигдэж байна шүү дээ. Энэ үзүүлэлт чинь юуг хэлээд байна вэ гэхээр нийгмийн бухимдал ямар өндөр байгааг л харуулж байна. Санаагаар болдог бол улсын хэмжээнд ард олноо гэгээлэг, стресс бухимдалгүй байлгах үндэсний бодлогыг хэрэгжүүлмээр юм уу гэж миний дотор бодогдож явдаг юм. 

- За, урилгыг маань хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Олон түмний гэгээрүүлэх, амар амгалан руу хөтлөх зам тань үргэлж бадарч явах болтугай.

- Танд маш их баярлалаа. 


"Эдгэрлийн дасгалжуулалт" сургалтад хамрагдсан иргэдийн сэтгэгдлээс уншигчдадаа хуваалцъя. 

Тав хоногийн үнэгүй сургалтын оролцогч Үүрцайх:

Эмнэлгээр яваад онош гараагүй, уламжлалтаар эмэгтэйчүүдийн хий арвидах гэсэн оноштой.

Илэрдэг байсан зовуурь нь:

<<Нойргүйдэлтэй, толгой өвдөнө, үе мөч янгинаж өвдөнө, ууц нуруу хөл гар өвдөхгүй газар байхгүй, бугуй, өвдөг сэнгэнэ, хамар битүүрнэ, байнга цацлага хэрэглэнэ гэх мэт зовуурьтай байсан. Хүн даарах хүйтэн хаана ч байхгүй байхад 4 мөч цэл хүйтэн, сэнгэнэж байдаг нь их хэцүү байсан. Хүмүүс аахилж халууцаж байгаа зун ч ялгаагүй тийм байдаг байсан. Байнга дулаан хувцас өмсөж өөрийгөө тойглоно. Өвдөг бол байнга хүйтэн оргиод, хага ташаад сэнгэнэдэг байсан. Толгой нүцгэн гарч чаддаггүй, гарвал толгой өвддөг. Ходоод сэтгэл санаа хямарсан үед илүүтэй, хоол хүнснээс болоод байн байн хямарна. Зүрх дэлсэнэ. 

Нойргүйдлээс болоод нүүрний арьс суларсан байсан. Дуг хийгээд унтах гээд байж байтал сэрчихнэ. Тэгээд сэрвэлзээд ерөөсөө унтаж чадахгүй. Тэгээд л өдөржингөө нэг л зомби шиг царайтай хүн явдаг байсан. Маш их ядарна, өөрийгөө байнга тойглохгүй бол болохгүй, өдөртөө нэг шөл хийж уух гэх мэтээр. Машиндаа суугаад жоохон түгжрээнд яваад ирэхэд л ‘үхье’ гээд л ядраад гэртээ ордог байсан. Ар дал руу нэг юм хөөрөөд л явчихна, тэгээд ирэхээрээ маш их ядардаг. Хамаг тамир хүч аваад явчихдаг байсан. Сэтгэл санаа бол мөнхийн тайван бус, тогтворгүй. Болж өгвөл сэтгэлээр уначхаад байдаг байсан. Уур уцаар ихтэй болдог байсан. Тэгээд үүнийгээ нөхөртөө л гаргадаг байсан даа. Сүүлийн 7, 8 жил ийм зовуурьтай явсан. Өөрт маш хэцүү боловч эмнэлгээр явахаар ямар ч онош гардаггүй, зориулсан эмчилгээ гэж байдаггүй.

Уламжлалтаар явахаар түр зуур хий дарагдаад арай дээр болдог байсан. Тэгээд сэтгэл санаанаас болоод байгаа ч юм уу, ямар нэг юмнаас болоод буцаад нөгөө зовууриуд гараад ирдэг байсан. Тэгээд СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭ МЭДЭР сургалтад 2 сарын 22-оос эхэлж суугаад, 5 дахь өдрийн хичээл дээр бясалгалаа хийгээд, мантрагаа сонсоод л унтсан чинь энэ олон жил унтаагүйгээрээ унтсан даа. Унтчихаад босоод ирэх чинь ямар гоё юм бэ? Дүүрэн аз жаргал мэдрэгдээд л. За би ёстой зөв юмаа олчихлоо гэж баярласан" түүнээс хойш дахиж миний өвчин хөдлөөгүй ёстой гоё байгаа. 

ЭДГЭРЛИЙН ДАСГАЛЖУУЛАЛТ хөтөлбөрийн 1, 2, 3 шатны оролцогч 62 настай Мөнхжаргалын сэтгэгдэл. 

Илэрдэг байсан өвчин зовуурь: 

Элэгний хатуурал F4 хавдрын өмнөх шат оноштой, элэг солиулах заалттай, цөсөнд чулуу үүссэн, улаан хоолойн судас өргөссөн, ходоод улайлттай, дэлүү өөрчлөлттэй байсан. Улаан хоолой дээр юм тээглээд байдаг болсон байсан. Сургалтад суугаад хяналтын эмчдээ үзүүлж шинжилгээ хийлгэсэн эмч үзээд таны элэг наашилсан байна, зөөлрөөд нөхөн төлжиж байна гэсэн. Би бөөн баяр болоод гарсан. 

"ЭДГЭРЛИЙН ДАСГАЛЖУУЛАЛТ" хөтөлбөрийн 1, 2, 3-р шатны оролцогч Ц. Нарантуяагийн сэтгэгдэл. 

Илэрдэг байсан зовуурь нь:

Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, хавдрын өмнөх үе дээр ирсэн, давхар цөс, ходоод хавсарч өвддөг, нойргүйдэлтэй, толгой эргэж, чих шуугьдаг байсан. 

2 жилийн өмнөөс сүүтэй цай, тараг исгэлэн юм бүр идэж чадахгүй болсон байсан. Өнгөрсөн зун наадмаар хөдөө очоод өрөм, сүүтэй цай, мах хорхоглож идээд бүр өвтгөж хаяад ирсэн. Анх өвдөхөд бүр гудамд эвхэрсэн шүү дээ, гэнэтийн шок өвдөлт өгсөн. БЗД эмнэлгээр үзүүлээд, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд өвчин намдаах эмд өвдөлт намдахаа байсан, 2 тийшээ харж хэвтэж чадахгүй, зөвхөн дээшээ харж хэвтдэг, баралгин, ношпа хүчтэй тунгаар хийгээд байхад ч дарагдахгүй, эмч нь бүр гайхаж байлаа. Сөүл эмнэлэг дээр томографид харуулсан юм. Тэгээд нойр булчирхайн үрэвсэл хүндэрсэн бараг хавдар болох нь байна шүү гэсэн. 

2 сар гаран эмнэлгээр яваад бүр яая даа байз гэж байсан.

Өвдөөд ирэхээр хүн чинь ерөөсөө дандаа муу муухай юм боддог юм байна лээ. Одоо үхнэ барина гээд л 9-н шидийн юм, одоо яанаа л гэж бодогддог байсан. 

Нойргүйдэлтэй, унтаж амарч чадахгүй, 12 гэж унтаад 4 гээд л сэрчихнэ, тэгэхээр нүд ам улайгаад тархи толгой өвдөөд, чих шуугиад тэгдэг байсан юм байна лээ. 

Уначих гээд л толгой эргэдэг, чих шуугьдаг, нүд эрээлжилдэг, машин хажуугаар явж өнгөрөхөд явж байгаа тал руу нь дагаж уначих гээд, хүн сугадаж зам гардаг байсан. Гэтэл сургалтдаа суугаад 17, 8 хоноод алга болсон. Гэнэт л алга болсон байна лээ. 

Айлд ороод муухан аяганаас юм уучихад л сэжиг төрөөд уруулан дээр юм гарчихдаг байлаа. Гудамд архи уугаад хэвтэж байгаа хүний хажуугаар өнгөрөхдөө сэжиг төрөөд л өнгөрдөг байсан бол одоо тэгээд хараад эвий, эвий гээд өрөвдөөд, амьд явж байгаа нь их юм доо, өвчингүй ингээд явж байдаг болоо шүү дээ гэж боддог болсон. 

Одоо би өвдөх хавдах юм байхгүй, хүүхдүүдээ хараад үнэхээр сайхан байна. Тэгээд одоо нөгөө боддог мөрөөддөг юмнуудаа бодоод л, түрүүчээс нь биелээд л сайхан байна. 

11 сараас сургалтдаа суугаад 1 сарын 25-нд шинжилгээ өгөхөд бөөрөн дээр байсан 2 уйланхай арилсан байна. Цөс шингэрсэн, ходоод асуудалгүй, нойр булчирхай үрэвсэлтэй л гарснаас янз бүрийн урьдын юм байхгүй гэж гарсан. Хоол унд хэвийн иддэг болсон.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Көүч багш Жаргаа фэйсбүүк хуудаснаас авч болох юм байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.