Уншиж байна ...

2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй

ikon.mn
2024 оны 5 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Монгол Улсын ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн 13.2.9. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан ТАТВАРЫГ ХУГАЦААНД төлөх үүрэгтэй.

Хэрвээ ТА тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөөгүй бол Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто тээврийн хэрэгслийг ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД оролцуулахыг хориглоно.

Иймд Татвар төлөгч Та авто тээврийнхээ татварыг И-БАРИМТ аппликейшн ашиглан (7-секунтэнд) төлөөрэй.

“Цахимаар төлж цагаа хэмнэе”

https://www.facebook.com/iKonNews/videos/1116660782975401

Мөн татвар төлөгч ТА 2024 оны 1 дүгээр улирлын НӨАТ-ын 2% буцаалтаас тээврийн хэрэгслийн албан татвар болон бусад нэр төрлийн албан татварыг И-баримт аппликейшныг ашиглан төлөх боломжтой.