Уншиж байна ...

Юндэн, Нансалмаагийн дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, ₮100 саяар шагнана

Б.Манлай
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгох шийдвэр гарчээ. Уг санаачилгыг хотын захирагч Х.Нямбаатар гаргасан байна.

Энэ хүрээнд дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнахаар болжээ.

зураг
 

Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг тавдугаар сарын 20-ны өдрийг хүртэл  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт бүртгэх юм байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг