3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох хоёр дахь тэмцээн энэ сарын 2-5-нд Японд болно.
Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны чансаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхний наймд бичигдсэн баг олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Түүнчлэн зохион байгуулагч Япон болон олимп зохион байгуулагч Францын эрэгтэй шигшээ баг, өнгөрсөн жилийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д 2-8 дугаар байр эзэлсэн багууд оролцох эрхтэй аж.
Эрэгтэй найм, эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг нь хагас шигшээд шалгарах аж. Улмаар түрүүлсэн нэг баг олимпын эрх авах юм.
Эрэгтэй: А хэсэг
Эрэгтэй: Б хэсэг
Эмэгтэй: А хэсэг
Эмэгтэй: Б хэсэг
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй баг: А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар
Тавдугаар сарын 3-нд:
Эрэгтэй:
18:45 цагт: Монгол - Япон
Тавдугаар сарын 4-нд:
Эрэгтэй:
15:40 цагт: Франц - Монгол
19:10 цагт: Монгол - Египет
Тавдугаар сарын 5-нд
Хасагдах шатны тоглолтууд болно.