Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг.
Хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагаас иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсоолоо.
УБЕГ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 70,071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна. Үүнээс:
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сүүлийн 5 жилийн эхний 4 сарын байдлаар харьцуулбал:
Жич: 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сараар тооцсон.
/2020 оноос 2024 оны эхний 4 сард хийгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг нарийвчилж үзвэл/
Эх сурвалж: УБЕГ