Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олимпоос өмнө Сена мөрний ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад оруулах үүрэг өгсөн билээ.
Тэгвэл тус улсын Спортын сайд Амели Оудеа-Кастера Парис хотын зүүн талд Сена мөрөн рүү урсдаг Марна голын эрэг дээр ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсныг зарласны дараа Э.Макрон өөрийн хувийн хуудсаараа дамжуулан Сена мөрний ус цэвэрших замдаа орж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр "Сена мөрний ус хүйтэн байх болно. Гэхдээ цэвэрхэн. Би үүнд баталгаа өгнө" гэж онцолжээ.
Олимпын үеэр задгай усанд болдог уралдаан болон триатлоны төрлийг Сена мөрөнд хийхээр товлосон. Гэвч өнгөрсөн жил e-coli бактерийн дээд түвшинд хүрсэн нь олимпын тэмцээн зохион байгуулахад аюултай гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Үүний улмаас олимпын дээрх төрлүүд болох эсэх нь эргэлзээтэй байлаа.
Шинэ байгууламж нь нэг цагт олимпын 20 усан сантай тэнцэхүйц хэмжээний усыг цэвэршүүлэх аж. Бактерийн бохирдлоос шалтгаалан Парис хотын иргэд 1923 оноос хойш Сена мөрөнд, 1970 оноос Марна голд орохыг хориглосон билээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!